Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэн, орон нутгуудад эхлүүлсэн.
Өвлийн идэш арга хэмжээнд эрүүл бүс нутаг 16 аймгаас татан авалтаа хийж мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай махыг иргэд цаг хугацаа хэмнэн гэрээсээ ойрхон газраас худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хоёр үе шаттай үргэлжилж байгаа махны худалдаа ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-ны өдрийг хүртэл дараах цэгт үргэлжилнэ.
Мах худалдан борлуулах цэг
Сонгинохайрхан 34 Орбитын тойрог, Тунгалаг төвийн үүдэнд
Сонгинохайрхан 11 Хөтөл, Мөнгөн унага дэлгүүрийн үүдэнд
Чингэлтэй 5 Тусгаар тогтнолын талбайд
Баянзүрх 26 Дүнжингарав Худалдааны төв
Сүхбаатар 18 Бэлх захын гадна талбайд
Чингэлтэй 18 280-р цэцэрлэгийн гадна
Баянгол 4 Хорооны цогцолбор байрны дунд
Баянзүрх 8 Тэнгэр плаза Худалдааны төв
Баянгол 24 Алтай хотхоны дунд
Хан-Уул 21 Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
Хан-Уул 4 Фүүд сити Худалдааны төв
Уншиж байна |