Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлын зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгаалын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангилалын шинэ 16 автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
Эхний ээлжинд Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг хүйтний улиралтай холбогдуулан манай хил гаалийнхан аль болох цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.
Цаашид өдөрт 50 ачаатай чингэлэгийг хоёр талын хилийн боомтоор гаргаж, байнгын ажиллагаатай ажиллах юм.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Уншиж байна |