Techstore-тай хамтарсан кредит картын урамшуулал зарлаж байна

Techstore-тай хамтарсан кредит картын урамшуулал зарлаж байна

 

Голомт банк картын ээлжит урамшууллаа Techstore-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Харилцагч та Techstore-ийн салбар дэлгүүр, www.techstore.mn онлайн худалдааны вэбсайтаас Голомт банкны бүх төрлийн кредит карт болон  SocialPay аппликэйшн ашиглан худалдан авалт хийснээр 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно. Techstore-тай хамтарсан энэхүү урамшуулал нь 12-р сарын 03-17-ны хооронд үргэлжлэх тул харилцагч та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.

 

Techstore технологийн сүлжээ дэлгүүр нь хамгийн сүүлийн үеийн технологийг, хамгийн хямд үнээр харилцагчдадаа хүргэж ажилладаг. Одоогийн байдлаар онлайн худалдааны вэбсайт болон нийт 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус сүлжээ дэлгүүр нь БНХАУ-ын Xiaomi брэнд болон түүний дэргэдэх Solopick сүлжээ дэлгүүрийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллан, шинэлэг загвар дизайн бүхий гэр ахуй, бүх төрлийн электрон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийхээ засварыг өөрийн салбар дээр хийж гүйцэтгэдэг нь харилцагчдад найдвартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж буй нэг хэлбэр юм.

 

Та өөрийн цаг, завыг хэмнэн тус дэлгүүрээс онлайн худалдан авалт хийхийг хүсвэл www.techstore.mn хаягаар зочлоорой.

 

Харин Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД, SocialPay аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04