АрдКойны төрөлх бирж DAX - Виртуал Хөрөнгийн Биржийн 1 жилийн ойгоо тохиолдуулан АрдКойн эзэмшигчдэдээ 2021 оны ашгаасаа ₮3 тэрбумыг хуваарилахаар болжээ.
АрдКойн нь 2019 онд хязгаарлагдмал тоо хэмжээтэйгээр (5.16 тэрбум ширхэг) зах зээлд нийлүүлэгдсэн ба одоогоор зөвхөн 9 хувь нь нөөцөнд үлдсэн байна. Уг үзүүлэлтээс ирээдүйд АрдКойн улам ховордож, эрэлт нэмэгдэхийг харж болох юм. Үнэ цэнийн өсөлтийн хувьд, 2019 онд ₮1 ханштай байсан бол өнөөгийн байдлаар 14,000% өсөлт үзүүлж, ₮140 дээр тогтворжсоноор АрдКойн нь хөрөнгө оруулалтын цоо шинэ эрин үеийг түүчээлж буй амжилттай төсөл болоод байна.
Хэрэв та 1 жилийн өмнө АрдКойнд ₮100,000-аар хөрөнгө оруулсан бол өнөөдөр ₮8.7 сая болон өсөх байжээ. Энэхүү өсөлтийг Ард Санхүүгийн Нэгдлийн 30 гаруй харьяат болон охин компаниудын үйл ажиллагаагаар дамжуулан АрдКойны хэрэглээг нэмэгдүүлэх замаар бий болгож буй юм.
Эдгээрээс дурдвал:
2021 оны 9 сараас 11 сарыг хүртэл АрдКойноо 300 төгрөгөөр тооцуулан тэтгэврийн хуримтлалдаа орлого нэмэх боломж (Ардын Тэтгэврийн Данс ХХК)
2021 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал худалдан авалтын 50% хүртэлх үнийн дүнд АрдКойноо 300 төгрөгөөр тооцуулан төлбөр төлөх нөхцлийг олгосон (АрдШоп)
2021 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн АрдШоп цэсээс худалдан авалт хийхдээ АрдКойноо зах зээлийн ханшаас 20 төгрөгөөр илүү тооцуулж хөнгөлүүлэх боломж зэрэг Ард Санхүүгийн Нэгдлийн холбогдолтой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээнд урамшуулал хэлбэрээр олгосоор байна.
Үүнээс гадна ирэх онд мерчантын системийг нэвтрүүлж, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажилласанаар АрдКойны хөрвөх чадварыг сайжруулах, ханшийг нэмэгдүүлэх ажлуудыг төлөвлөж байна.
АрдКойноос хэн, хэрхэн, яаж хамгийн өндөр ашиг хүртэх вэ?
Урт хугацаагаар хадгалах буюу HODL хийж буй хэрэглэгчид ханшийн өсөлтөөс гадна олон боломжуудыг атгаж, үр өгөөж хүртэнэ. Тухайлбал, HODL хийсэн хугацаанаас хамааран өгөөж авдаг, Монголын анхны DAO төсөл болох АрдМааний IDO-г АрдКойноо урт хугацаагаар хадгалж HODL хийсэн хүмүүст давуу тал олгон хуваарилсан. Мөн оны сүүлээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнийг цогцлоох ажлын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл нь DAX-ын 30 хувь, Крипто Үндэстэний 30 хувь, ТэнГэрЛиг Медиа Группийн 10 хувь, Ард Санхүүгийн Нэгдлийн 10 хүртэлх хувийг АрдКойноор сольж авах боломжийг бүрдүүлэхээ зарласан билээ.
Харин энэ удаад 2021 оны 12 сарын 13-ны өдөр DAX - Виртуал Хөрөнгийн Биржийн 1 жилийн ойг тохиолдуулан, ₮3 тэрбумын ногдол ашгийг АрдКойн эзэмшигчдэд хуваарилахдаа Ард Апп болон DAX дээр АрдКойн HODL хийсэн харилцагчдад нийт мөнгөн дүнгийн 70 хувийг, Ард Апп болон DAX дээр АрдКойн эзэмшиж буй харилцагчдад нийт мөнгөн дүнгийн 30 хувийг хувь тэнцүүлэн олгохоор болжээ. Энэхүү Эйрдроп нь DAX-ын хэтэвчид олгогдох тул хэрэв та зөвхөн Ард Аппад бүртгэлтэй байгаа бол DAX дээр бүртгэл үүсгэх шаардлагатайг анхаарна уу. Эйрдропод хамрагдах АрдКойн эзэмшигчдийн мэдээллийг 2021 оны 12 сарын 13-ны 00:00 цаг хүртэлх хугацаагаар бүртгэх тул та амжиж энд бүртгүүлэн, АрдКойн HODL хийж ногдол ашгаас хувь хүртэх боломжтой юм.
Эх сурвалж: www.zaluucom.mn
Уншиж байна |