ШӨХТГ: Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ

ШӨХТГ: Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ

ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6 268 304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208 943 478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргажээ. 

 

 

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан юм байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5.

 

Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг хариуцан ажилладаг Монгол - Японы хамтарсан компани юм.  Тус компани 2019 оны 07 дугаар сарын 01-нд байгуулагдаж, Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу шинэ нисэх буудлын менежментийг хариуцан ажиллаж байна. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Наад замын татвар чинь нисэх буудал авдаггүйн юм мэдэхгүйн байж, эсрэгээрээ төр чинь чамайг шулж байхад МАНгартаарай, ЗТХ-ийн төв гэж газар авдаг байгаа шүү
2021-12-04
10min bolson ch garah oroh 2k heleheer ene bol tulburtei zam gd uuraldag yum blee
2021-12-04
зочин:
нөгөө үй олон хяналтын байгууллагууд хаашаа далд ороо вэ ? ажлаа яаж хийгээд байгаа юм бэ ? тоогоо алдсан журам дүрэм гучин жил үйлдвэрлэсэн хуулиуд чинь хаашаа далд орчихоо вэ ? та нарын буруутай үйлдэлүүд их бий шүү ингээд л гадны хөрөнгө оруулалт гадаад харилцааг хог дээр хаячихаад өнгөрсөн хойно цув нөмрөв болоод гоншигнолдоод байдаг шүү дээ манайх шиг дандаа сүүлтэй унжигнасан ажил хийдэг орон байна уу ? шөхтг гэж бас нэг шантаажны газар болчих вий дээ өчнөөн жонхуу хутгаж байгаа төрийн оролцоотой байгууллагуудтайгаа ажиллана байгаа
2021-12-03
Зочин:
Орох 2,000к Гарах 2,000к арай бишээ
2021-12-03
Зочин:
Наад замын татвар чинь нисэх буудал авдаггүйн юм мэдэхгүйн байж, эсрэгээрээ төр чинь чамайг шулж байхад МАНгартаарай, ЗТХ-ийн төв гэж газар авдаг байгаа шүү
10min bolson ch garah oroh 2k heleheer ene bol tulburtei zam gd uuraldag yum blee
Ингэх нь зөв, ашиглалтад орсноос нь хойш гаалийн мэдүүлгийн үнэ лав суга нэмэгдсэн байсан, ийм л юм хийж байж.
2021-12-03
zochin:
oilgomjgui yum hiij baihiin.
2021-12-02
шөхтг сайн ажиллаж ба
2021-12-02
хөөрхий дөө:
за одоо ингэж худлаа муу ажиллаж байна гэж байгаад хэн нэгэн зальт этгээд хувьчлаад авна даа.
2021-12-01
Оюунхорол авгай бүрэн эрхт төлөөлөч нь биз дээ Тэгвэл тодорхой
2021-12-01
Маш сайн бна, аяга цайг 100'000₮-өөр зардаг газар
2021-12-01
123:
Шөхтг гэж нэг тэнэг байгууллага байнаа. Хэдэн мэргэжлийн хяналтад байсан ааштай авгай нар. Дарга нь батэрдэнэ гэж уяаг нь холхон сунгавал гитлер зантай
2021-12-01