Б.Жадамба, Ж.Нямжав, Н.Ням-Осор нарт Ардын багш цол хүртээлээ

img

Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэн хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль гардууллаа.

 

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын багш цолыг

 

Б.Жадамба-МУБИС-ийн зөвлөх профессор, Гавьяат багш

 

 

Ж.Нямжав-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургуулийн математикийн багш

 

 

Н.Ням-Осор-Их засаг их сургуулийн ректор нарт хүртээлээ.

 

 

Монгол Улсын Гавьяат багш цолоор

 

Д.Алтанхүү-Увс аймгийн ахмад багш

Ц.Батаа-Төв аймгийн МСҮТ-ийн захирал асан

Р.Бат-Эрдэнэ-МУИС-ийн ректор асан

З.Бат-Эрдэнэ-Нийслэлийн I сургуулийн математикийн багш

Ш.Борчулуун-Сүхбаатар аймгийн ахмад багш

Ж.Галбадрах-Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн компанийн Ерөнхийлөгч

П.Ганболд-Налайх дүүргийн ахмад багш

А.Должмаа-ГАА-ийн ахмад багш

Г.Мандалсүрэн-БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

Ж.Нямсайн-Өмнөговь аймгийн МСҮТ-ийн захирал асан

Д.Отгонбаяр-Өвөрхангай аймгийн нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн асан

Ш.Хоролсүрэн-Говьсүмбэр аймгийн ахмад багш

Ж.Цэвэгмид-ШУТИС-ийн тэргүүлэх профессор

Г.Цэгмид-Хэнтий аймгийн ахмад багш

-Г.Цэдэндамба-Хөвсгөл аймгийн ахмад багш нарыг шагналаа.

 

 

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

 

 

Ардын хувьсгал ялсны үр дүнд монгол түмэн сэргэн мандаж, хэдэн жарны хоцрогдлоо арилган, орчин цагийн боловсролын салбар бүрэлдэн хөгжих үндэс тавигдсан түүхтэй. Ард түмнээ бичиг  үсэгтэй болгох, мэргэжилтэй боловсон хүчнийг дотоод гадаадад бэлтгэх, бүх шатны боловсролын байгууллагыг бий болгох гээд төр засгаас шат дараатай олон арван арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монголын хүн ам бичиг үсэгт бүрэн тайлагдаж, Монгол Улс цэцэрлэг, сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургууль гэсэн боловсролын нэгдсэн тогтолцоотой болсон. Энэ амжилтын үр дүнд 1970 онд Монгол Улс 100 хувь бичиг үсэгтэн болж, ЮНЕСКО-гийн хүндэт шагналыг хүртэж байсан түүхтэй. Энэ ололтыг бий болгосон үе үеийн соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч, багш нарт Монгол төрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлэн, амжилт хүсье.

 

Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол оронд эрдэм соёлын наран эгнэгт мандаж байх болтугай” хэмээн баяр хүргэлээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ