Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Жолооны курсын төлбөр 200 мянган төгрөгөөр нэмэгджээ
2021-11-03

Авто сургуулийн сургалтын төлбөр 600 мянган төгрөг болон нэмэгдсэн байна. Өмнө нь 300 мянган төгрөг байсан сургалтын төлбөр 2021 оны 04 дүгээр сард нэмэгдэж, 400 мянган төгрөг болжээ. Харин өнгөрсөн 10 дугаар сарын эхээр төлбөр дахин 200 мянгаар нэмэгдэж, одоо 600 мянган төгрөг болоод байна.

 

 

Сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар тодруулахаар авто сургуулиудтай холбогдлоо.

 

“Батхүлэг” авто сургууль “Манай төлбөр нэмэгдсэн. Шатахууны үнэ, машины сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдсэн учраас бид дагаад төлбөрөө нэмэхээс өөр аргагүй байдалд хүрч байна” гэсэн хариултыг өгч байна.

 

“Билгүүнтулга” авто сургуулийн тухайд төлбөр нь мөн нэмэгджээ. Гэхдээ ямар шалтгаанаар нэмсэн талаар тодорхой  мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Дээд шатны байгууллага буюу Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбоо мэднэ гэв.

 

Энэ дагуу бид Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ж.Даланжаргалтай холбогдлоо.

 

-Жолооны курсын сургалтын төлбөр нэмэгдсэн байна. Яагаад нэмэгдэх болов?

 

-Төлбөрөө үе шаттайгаар нэмсэн. Энэ өсөлт жолооч бэлтгэх үйл ажиллагаанд шаардлагатай авто машины сэлбэг, шатахуун, түрээс, багш боловсон хүчний цалин бүгд нэмэгдсэнтэй холбоотой.

 

-Жолооны курсуудын сургалтын орчин төдийлөн сайн биш. Төлбөр нэмэгдэхээр сургалтын орчин сайжрах уу?

 

-Авто сургуулийн сургалтын орчин бааз маш муу. Улаанбаатар хотын 160 авто сургууль гэхэд дундаа 20-хон сургалтын талбайтай. Авто сургалтын талбай нь 4000 м/кв хэмжээтэй, хатуу хучилттай зам, ариун цэврийн байгууламж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх байртай байхаас гадна нийтийн хэрэгцээний зам талбайгаас тусгаарласан хашаатай байх ёстой. Гэтэл стандартын шаардлага хангасан нэг ч сургалтын талбай байдаггүй. Тиймээс сургалтын орчин нөхцөлийг сайжруулахын тулд төлбөрийг нэмэхээс өөр аргагүй гэсэн тайлбарыг өгч байна.

 

Ийн жолооны курсууд орчин нөхцөлөө сайжруулах, зах зээлийн үнийн өсөлттэй уялдуулан төлбөрөө нэмжээ. Энэ салбарын үйл ажиллагаа, үнийн өсөлтийг төрийн ямар нэг байгууллага хянадаггүй. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа өөрсдөө зохицуулж, үнээ ч өөрсдөө тохиролцоод нэмдэг гэсэн үг. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв төгсөгчдөөс шалгалт авах болон жолооны үнэмлэх хэвлэх ажлыг хариуцдаг. Харин авто сургуулийн үйл ажиллагаа, сургалтын төлбөрт хяналт тавьдаггүй юм байна.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
Анар:
Хэдэн насны хүүхэд сууж болох бэ
2022-12-28
zochin:
500 tugrug nemeh bol baij bolno .daanch dee.ajlaa hiideg alban gazar huvi hyn algaa ter udirdlaguud ni hahuuli avaad suuj baigaa bx nee.estoiter dalanjargaliig halah heregtei.henii hyyhed jolooch bolj chadah ve malaa.
2021-11-03