Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Сувданцэцэг: Эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг салбар, салбараар ялгавартай тогтоох хэрэгтэй
2021-11-02

Монгол улсын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 11 насны зөрүүтэй байна. Харин малчид тэр дундаа малчин эрчүүд илүү богино насалж байгааг ШУА-ийн удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор Б.Сувданцэцэг судалгаагаараа тогтоожээ. Түүний судалгааны талаар ярилцлаа.

 

 

Таны судалгаанаас малчин хүмүүсийн насны зөрүү дунджаас давсан байгаа нь харагдаж байна. Энэ эрхэлж байгаа хөдөлмөр, байгаль цаг уурын нөлөөлөлтэй холбоотой болов уу?

 

-Энэ нь тэдний ажиллаж байгаа ажлын орчин нөхцөл, байгаль цаг уурын нөлөөлөл, бэлчээрийн мал аж ахуйн салбарын эмзэг байдал, цаашлаад эрүүл мэндийн зэргээс хамааралтай. Өөрөөр хэлбэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ийн нөлөөгөөр цөлжилт, ган зудын давтагдал, бэлчээрийн доройтол бий болж мал маллах арга, ажиллагаа ихсэж хамгийн наад зах нь малаа таргалуулж дараагийн өвөлдөө бэлтгэхийн тулд хол отор нүүдэлд явж, хоол ундгүй өнжих, хэт их ачаалалтай ажилласнаас эрүүл мэндээ алддаг учраас эрэгтэй малчид илүү богино насалдаг байх магадлалтай. Үүнтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрүүл мэндийг хамгаалах, сургалт мэдээлэл хомс байдаг байдал нөлөөтэй.

 

Нөгөө талаас сүүлийн үед мал аж ахуйн салбар хүний нөөцийн дутагдалд орсон. Малчин айлын хүүхдүүд боловсрол эзэмшихийн тулд төв суурин бараадах болсноор малчдын ачаалал ихсэх, мөн Монголын уламжлалт мал маллах хэлбэр буюухот айлын тогтолцоо алдагдсанаас малчдын мал маллах үйл ажиллагаанд ачаалал ихээр бий болж, тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

 

-Энэ байдлыг засах арга байна уу. Малчид тэр дундаа эрчүүдийн эрүүл мэндийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ?

 

-Нэгдүгээрт, мал аж ахуй хүний нөцийн дутагдалд орсон учраас аймаг сумдад “Малчдад туслах төв”-ийг байгуулж, залуу малчдыг бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, малыг бэлчээрийнхээ даацад тохируулан өёгөх шаардлагатай. Энэ нь байгаль орчиндоо ч, хүнийхээ эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлнө.

 

Мөн малчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах, мал аж ахуйг өөр боломжтой газар тариалан ч юм у, гар урлал, жижиг бизнесийн аж ахуйтай хавсарсан байдлаар эрхлэх нь зүйтэй.

 

Малчид бэлчээрийн даац хэтэрснийг мэддэг ч үүнд анхаарал хандуулдаггүй, аль болох олон малтай болохийг эрмэлздэг. Тэгвэл эдийн засгаа зохицуулаад, эрүүл мэндээ бодоход ямар хэмжээний мал хангалттай бол?

 

-Энэ нь тухайн айлын, өрхийн ам бүлийн тоо, хэрэгцээнээс хамаарна. Тэтгэвэр авдаг 2-3 ам бүлтэй малчдын хувьд өөрийн хүнсний хэрэгцээний цөөн малтай хажуугаар нь эдийн засгийн арай өөр эх үүсвэр бий болгоход болно. Ам бүлийн тоо 4-5 сургуулийн сурагч болон их сургуулийн оюутантай бол доод тал нь 300 толгой байвал тохиромжтой болов уу. Тиймээс малчин өрхүүдэд ам бүлийнх нь тоо бусад амьжиргааны эх үүсвэрээс нь уялдуулж малын хөлийн татвар тогтоох нь зүйтэй гэж бодож байна.

 

Малчдын тэтгэвэрийн насыг өөрчлөх тухай яригддаг. Өнөөгийн нөхцөл байдлаас харвал хэдэн насанд нь тэтгэвэр тогтоовол хамгийн тохиромжтой байна вэ?

 

-Монгол Улсад эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 65 насандаа тэтгэвэрт гардаг. Гэвч хөдөө орон нутгийн иргэд тэр дундаа малчин эрэгтэй хүн тэтгэвэрт гарч амжилгүй эсвэл дөнгөж гараад нас барж байгаа нь харамсалтай.

 

Миний бодлоор бол тэтгэврийн насыг салбар салбараар нь ялгавартай тогтоох хэрэгтэй. Тухайлбал, цэрэг, цагдаагийн салбарынхан 37-38 насандаа тэтгэвэрт гардаг. Малчин эрчүүдийн тэтгэврийн насыг ядаж 55-58 болговол тохиромжтой. Харин улс төр, шинжлэх ухаан, боловсролын салбарт ажилладаг бол 65-аас дээш гэсэн байдлаар ч юм уу.

 

Эмэгтэйчүүдийн хувьд бол 55 нас боломжийн гэж бодож байна. Малчдын дундаж наслалтын бага байгаа шалтгааныг илүү дэлгэрүүлж судлан, түүнд тохирсон тэтгэвэрийн бодлого гаргах нь Монгол төрийн шийдвэрлэх томоохон асуудлын нэг мөн.

 

Эрчүүдийн дундаж наслалт 65 бол эмэгтэйчүүдийнх одоо хэд байгаа бол?

 

-Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 байгаа.

 

Гэхдээ аймаг, аймгийн үзүүлэлт өөр өөр байдаг. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн иргэдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 65 бол, эмэгтэйчүүд нь 74. Гэтэл Баян-Өлгий аймагт эрэгтэйчүүд 70, эмэгтэйчүүд 76 насалдаг гэсэн үр дүн гарсан. Монгол орны хэмжээнд ажиглахад Увс, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгийн эрчүүдийн дундаж наслалт бага байдаг.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрийн нас адилхан бж болохгүй юу дундаж насжилтыг үндэслэн.
2021-11-04
төр:
Тэтгэврээ нэмээч ээ
2021-11-03
Зочин:
Эрэгтэйчүүдээ 55-тай тэтгэвэрт гаргавал зохимжтой байхаа
2021-11-02
Уул уурхайн эмч нар:
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын хувьд зөрүүтэй байдлаар ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэвийн ба хэвийн бус гэж тогтоох нь учир дутагдалтай. Уул уурхайн салбарын өдөр шөнийн ээлж, 12 цагаар ажилладаг зарим мэргэжилтний Жишээлбэл: УУХҮЯ-ны харьяа байгууллагад яаралтай тусламж үйлчилгээ 24 цагаар дуудлагаар үзүүлдэг эмч нарын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг буруу хийж хохироож байна. Адилхан тоос шороо, цус нөж, осол аваар, ялангуяа сүүлийн 2 жил ковидтой үхэлдэн тэмцэж байгаа эмч нарын тэтгэвэр тэтгэмжийн асуудал үндэсний цөөнх байдлаар орхигдож байгаад туйлын харамсалтай байна.
2021-11-02
65 настай тэтгэвэрт гарах, 65 хүрэхгүй нас барж байгаа эрчүүдэд дэндүү ээлгүй нийгэм юм даа. Салбар салбараар нь ялгаатай тогтоох гэдэг зөв. Гэхдээ маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Дунд сургуулийн эрэгтэй багш нар үнэндээ 50 гараад л маш хүнд байдалд орж бна. Эрүүл мэндийн хувьд маш их асуудалд орж бна. Тэтгэврийн насанд ихэнх нь хүрэхгүй л чад хийж бна даа.
2021-11-02