Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Н.Учрал: Койн ямар ч баталгаагүй, эрсдэлийг төр зохицуулахгүй
2021-10-28

Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголбанк, СЗХ-ны удирдлагуудтай хамтран виртуал хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

Өнөөдөр таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж, 7 төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилд 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

 

“Койныг сайтар судалж байж авах ёстой. Орон байр, унаагаа зарж, зээл авч койн авч байгаа нь маш их эрсдэлд оруулна. Үүссэн эрсдэлийг иргэн өөрөө хариуцана. Төр хариуцлага хүлээх боломж байхгүй. Койн худалдаж авсан хүн бүр ашиг хүртээгүй” гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцолж байна.

 

Хуулийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч “Дэлхийн 84 улс виртуал хөрөнгийг албан ёсоор хуульчилсан. Тиймээс манай улс ч энэ хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль гаргаж, тавигдах шаардлагыг тодорхой болгон, СЗХ бүртгэн хяналтаа тавьдаг болно.   

 

Койн гаргагчийн талаар мэргэжлийн холбоогоор шаардлагатай дүгнэлт гаргах зохицуулалтыг хуулинд тусгаж байгаа. Үүний дараа биржийн үйл ажиллагаа явуулж байгаа платформууд хүлээж аваад, шаардлагад нийцсэн эсэхийг дүгнэж, арилжааг эхэлнэ” гэсэн танилцуулгыг өглөө.

 

Мөн койнд ямар ч баталгааг байхгүй учраас иргэдийг сэтгэл хөдлөлөөр худалдан авахгүй,  сайтар судлаарай. Нэг хэсэг ашиг хүртэж байгаа ч нөгөө хэсэг хүн алдагдалд орж байгааг анхаарууллаа. 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин