Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Ажиллах чин хүсэлтэй иргэд ховордсон байна
2021-10-27

 

Монголын Улсын толгойны өвчин болсон асуудлуудын нэг нь ажилгүйдэл. Угаас шийдэгдээгүй байсан асуудал цар тахлын нөлөөгөөр улам хүнд байдалд орж, ажилгүйчүүдийн эгнээ тэлсэн. Гэхдээ үнэхээр ажил олдохгүй байна уу эсвэл ажилтан гологдоод байна уу. Ийн асуух болсны шалтгаан нь нэг талд ажилтан эрж хайсан ажил олгогчид хаа сайгүй. Харин нөгөө талд ажлын байр сурагласан иргэд олон. Ажилтан, ажил олгогч хоёрыг уулзуулах хөдөлмөр зуучлалын үйлчилгээ манай улсад хөгжөөгүй, энэ зах зээлийн орон зай сул байсаар байгаа. Тэгвэл энэ орон зайг яаж дүүргэх вэ. Бид эхлээд Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газрын дарга С.Нямдоржтой Улаанбаатар хотын хэмжээнд ажилгүйдлийн түвшин болоод хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны эрэлт хэрэгцээний талаар ярилцлаа. 

 

Нийслэлийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин ямар байна вэ?

 

  • Статистикийн ерөнхий газрын мэдээллээр нийслэлийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин гуравдугаар улирлын байдлаар 9 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд 46.6 хувьтай байна.

 

Нийслэлийн хэмжээнд ойролцоогоор ажилгүй хичнээн хүн байна?

 

  • Гуравдугаар улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад ажил эрхэлдэггүй  9195 хүн бүртгүүлсэн байна. Эдгээр иргэдэд бид ажлын байрны мэдээллийг өгч 6179 иргэнийг нь ажлын байранд зуучилсан.

 

Тэгвэл ажил идэвхтэй хайгч хичнээн хүн байна?

 

  • Сүүлийн сарын байдлаар зөвхөн Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газарт гэхэд 275 иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн.

 

Одоогийн байдлаар зарлагдсан хичнээн ажлын байр байгаа вэ?

 

  • Бид 9 дүүргээсээ хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын мэдээллийг сар болгон авдаг. Тус мэдээлэлд шинээр бий болсон ажлын байр 3065, харин ажлын байрны захиалга өгч байгаа ААН-үүдээс 11900 ажлын байрны захиалга ирсэн байгаа. Энэ бол өндөр тоо.

 

 

Тоон дүнгээс харахад ажилгүйдлийн түвшин өндөр байна шүү дээ. Тэгвэл сул ажлын байрны тоо ийм их байхад яагаад ажилгүй иргэдийн тоо буурахгүй байгаа юм бэ?

 

  • Ажил хайж байгаа иргэдийн идэвх нэлээд сул байгаа нь ажиглагдаж байна. Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагын хувьд харьцангуй гайгүй. Ажил олгогч байгууллагууд мэдээж мэргэжлийн ур чадварыг нэн түрүүнд тавьж байна. Дараагаар нь ажилд орох чин хүсэлтэй иргэдийг сургаж авах боломжтой гэдэг чиглэлийг хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад өгдөг. Хамгийн гол нь ажиллах чин хүсэлтэй иргэд ховордсон байна. Хөдөлмөрийн бирж байгууллагууд дээр ажлын байр, ажил хайгч иргэн хоёулаа байгаа боловч хоорондоо зөрөөд байдаг. Тэгэхээр иргэдийн идэвхээс бас их шалтгаалж байна.

 

Тэгвэл одоо нэг талд эзэнгүй ажлын байр, нөгөө талд ажил хайж гүйсэн иргэнээ яаж зохицуулах вэ. Энэ хоёрыг нэгтгэх, тэнцвэржүүлэх дорвитой алхмыг л нэн түрүүнд хийх шаардлагатай. Гол нь иргэдийг идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл арга хэмжээг зохион байгуулж, боломж нөхцлийг нь хангалттай бүрдүүлээд өгчихвөл өнөөх эзэнгүй ажлын байр иргэн бүрт хүрэх биз.  Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн ажилд зуучлагч байгууллагууд олон бий. Тухайлбал, Хөрөнгийн бирж Бодит Үнэлэмж хэмээх байгууллага. Тус байгууллага нь өдөрт ойролцоогоор 15 хүн, харин сардаа  100 гаруй хүнийг ажилд зуучилж өгдөг гэдгийг албаны хүн хэлж байв. Ихэвчлэн 25-45 насны иргэд ажил хайж очдог. Харин энэ сарын байдлаар 18-аас дээш насны залуучууд идэвхтэйгээр ажил хайж ирж байсныг тус байгууллаагаас мэдээлж байна.

 

Иргэд ажилд зуучлагч байгууллагуудад бүрэн дүүрэн итгэдэггүй болохоор үйлчлүүлэх сонирхол бага байх талтай хэмээн “Бодит Үнэлэмж” хөдөлмөрийн биржийн менежер Г.Жаргалмаа хэлж байлаа.

 

О.Төгөлдөрмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үгүй л байх ажил хийх чин хүсэл байгаа харамсалтай нь хэсэг хүмүүс тэр чин хүслийг нь нухчин дарж байгаа л байх даа нөгөө л хогийн аргаа хэрэглэдэг өгөө аваа танил тал гээд
2021-10-28
ard:
byh gazar tsalin tetgever halamjaa nemeechee. yne ussun shigee
2021-10-27
irgen:
tsalin baga ajillah nuhtsul hynd, hetsyy, eryyl mended muugaar nuluuluh hyiten ersdeltei zergees bolood yaj ajillah we dee.tsalin ni yarij baigaa shigee ugdug bish sh dee.tiim bol tesehsen.
2021-10-27
ӨДРИЙН 50 МЯНГА ДЭЭР НЬ ХООЛТОЙ ГЭЭД БАЙХАД АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА АЖИЛ ХӨДӨЛМӨРТ ДУРГҮЙ БАЙНА ГЭЖ ГУЦНА.ЯС ЮМАН ДЭЭР ӨГНӨ ГЭСНЭЭ ӨГДӨГГҮЙ БОЛХООР ЧИНЬ ДУТУУ ӨГДӨГ БОЛХООР ХЭН АЖИЛЛАХ ВЭ
2021-10-27
Иргэн:
Компаний эзэн харсаар байтал сайжраад, үл хөдлөх хөрөнгө нь томроод л байдаг. Өнөө муу хэдэн ажилчид нь бахь байдгаараа өрнөөс өрний хооронд, өглөөнөөс үдэш болтол зүтгээд л байдаг... Мэдээж эзэн томролгүй л яахав. Гэхдээ хамгийн их ашиг орлогыг нь ажилчид чинь хийж өгдөг, тэдний хөдөлмөрөөр л бүтдэг гэдгийг санаж, цалингийн тэгш хуваарилалт хийдэг байвал юу гэж л ажилчдаар дутах билээ.
2021-10-27
Иргэн:
Аиьдралд нь хүрэлцэхгүй бага цалин өгөхөөр бол ядаж богиносгосон цагаар ажиллуулах сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл ядаж гэр бүлдээ цаг гаргаад карма нимгэн ч сэтгэл нь арай тайван амьдрана. Хэт урт цагаар яахав дээ орчинд ажиллаж эрүүл мэндээ алдахыг хүмүүс хүсэхгүй, ажил олгогч та өөрөө хүсэх үү мэдээж үгүй ш дээ. Хөгжье гэвэл ажиллагсаддаа бас хүн ёсны сэтгэл гарга.
2021-10-27
Zochin:
Huviin hevshild ajillaj ezded ni hudulmuruu muljuuleed baihaar hen ajillah sonirholtoi baih ve. 90 onii umnu ulsiin uildvert ajillaj ulsaa hugjuuldeg baisan. Tiim ued setgel uudrug ajildaa durtai bailaa. Hoyriin hoorond jijig gund nertei amia argatsaasan baidal ulsiig hugjuuleh bish sunuudug gedeg ni 30 jiliin turshilt haruulj baina.
2021-10-27
иргэн:
Ийм нэг худлаа яриагаа болчиочээ. Монголд ажлын орон зай нь байхгүй болохоос ажил хийх хүн олдохгүй байна гэж юу байхав дээ. Ажлын байр нэг гэдэг чинь нэг төрлийн зах зээл шүү дээ. Хөдөлмөрийн зах зээлд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэх ажлын байр хомс болохоос хүн олдохгүй байна гэж байхгүй мэдээж чиглүүлэх мэргэшүүүлэх дадлагажуулах сургалт орчин нөхцөл гээд жижиг сажиг зүйлс байгаа л байх.
2021-10-27
иргэн:
Цалин муу,олон цагаар эрсдэлтэй ажилладаг тул ажил хийсэн,хийгээгүй 2 -ын ялгаа өага шүү дээ.
2021-10-27