Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Уурхайчид ажил хаях нөхцөл үүсч байгааг мэдэгдлээ
2021-10-26

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2021.10.26/ доорх сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

 

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Улаанбал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил ярилцлага өгөхдөө “Оюу толгой компанийн хүсэлтээр хуулийн 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.” гэж заасан заалтын хугацааг хойшлуулах асуудлыг Засгийн газраас оруулж ирвэл УИХ дэмжихэд бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн төдийгүй, МҮХАҮТ дээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах уулзалт дээр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “...14/14 уртын ээлжийн хуулийн хэрэгжих хугацааг УИХ-ын удирдлагатай тохирсон тул ойрын хугацаанд хойшлуулахаар ажиллаж байгаа...” талаар албан ёсоор мэдэгдсэн нь энэ хуулийн 92.4-р заалт уртын ээлжээр ажиллах хугацааг 14/14 байхаар хуульчилж өгөхийг хүссэн нийт уурхайчдын 84,6 хувийн итгэл сэтгэл рүү ус цацаж гадны хөрөнгө оруулалттай Оюу толгой ХХК-ийн захиалгаар хуулийн хэрэгжих хугацааг өөрчлөхөөр улайрч байгаа үйлдэл гэж уурхайчид бид эрс эсэргүүцэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 онд УИХ-д өргөн мэдүүлүүлснээс хойш нийгмийн түншлэгч талуудын олон жилийн хамтын хүчин чармайлтын үр дүнд батлагдан 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр улс орон даяар бэлтгэл ажил хангагдаж байна. Бид энэхүү хуулиндаа хөдөлмөрийн харилцаанд оролцогчдыг үл ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, шударга бус үйлдлийг хориглох, нийгмийн түншлэлийг хангах гэх мэт суурь зарчмуудыг тодорхойлсон.

 

Хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уул уурхайн компани бүр хөдөлмөр зохион байгуулалтаа өөрчлөх арга хэмжээ авч ажиллаж байгаа үед нэг компанид зориулан хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах нь уул уурхайн бусад компанийн хувьд ойлгомжгүй байдал үүсгэж, Иргэн бүр хуулийн өмнө тэгш байх зарчмыг ноцтойгоор зориуд хөсөрдүүлэхээр завдаж байна.

 

Хэрвээ шинээр хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх заалтыг Ц.Мөнх-Оргил, Х.Ганбаатар нарын хэлсэнчлэн УИХ-ын гишүүдийн саналаар ЗГ, УИХ-д өргөн барьж батлуулах нөхцөлд МУ-ын ДНБ-ний 20 орчим хувь, нийт экспортын 84 хувийг үйлдвэрлэгч уул уурхайн салбарын нийт уурхайчид бид ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5.9-д заасан эрхийн хүрээнд орон даяар ажил хаялт зохион байгуулж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Монгол улсад хэрэгжих хуулийг гадны байгууллага компанийн захиалгаар ажилладаг УИХ-ын зарим гишүүдийн увайгүй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэд мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин