Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Шатахууны импорт хэвийн горимд оржээ
2021-10-25

Шатахууны импорт тасалдаж, дотоодын хэрэглээ хомсдолд ороод байсан бол нийлүүлэлт тогтворжиж, хэвийн горимдоо оржээ. Манай улс 10 дугаар сард ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын үйлдвэрээс 20 000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөжээ. Үүнээс өчигдрийн байдлаар /2021.10.24/ ОХУ-аас 12 800 тонн, БНХАУ-аас 12 250 тонн нийт 25 050 тонн АИ-92 автобензин импортлоод байна. ​Ангарскийн үйлдвэрийн үйл ажиллагаа тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын үйлдвэрээс өнөөдрөөс эхлэн 7700 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийнэ.

 

 

Шатахууны гадаад нийлүүлэлт ийн тогтворжиж буй бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг, орон нутагт АИ-92 автобензиний хангамж, түгээлтийг сайжруулахаар ажиллаж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд

 

• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундарга Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээлт хийсэн.

 

• НИК, Сод монгол ХХК нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийжээ.

 

Монгол Улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг аж.


Эх сурвалж: УУХҮЯ

Shuud.mn
Сонин хачин