Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
“Монгол ур чадвар-2021” ур чадварын тэмцээн эхэллээ
2021-10-21

“Монгол Ур Чадвар-2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. “Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо 2021 онд зохион байгуулагдах байсан боловч коронавируст халдвар цар тахлын улмаас 1 жилийн хугацаатайгаар хойшлогдож 2022 онд зохион байгуулагдахаар болсон билээ.

 

 

Шанхай-2022 тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 1,300 орчим оролцогчид ур чадварын 63 төрлөөр өрсөлдөх бөгөөд Монгол Улсын баг 7 мэргэжлийн төрлөөр оролцон, өмнөх амжилтаа ахиулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 

 

Шанхай-2022 “Дэлхийн Ур Чадвар”-ын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцогчдыг сонгон шалгаруулахаар “Монгол Ур Чадвар–2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг гагнуур, токарь, мужаан, сантехник, цахилгаан, өрөг угсрагч, тогооч гэсэн 7 мэргэжлийн хүрээнд 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдөж байна.

 

Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэдлэг, ур чадвар, хандлагаараа өрсөлдөж буй Та бүхэнд амжилт хүсье. Шинэ зууны баялаг бүтээгч, мэргэшлийн өндөр ур чадвартай, зөв хандлагатай иргэн болж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож, улмаар дэлхийд гайхагдах Монгол Ур чадварыг олон улсын тавцанд харуулахыг хүсэн ерөөе. Манай улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд олон улсын стандартад нийцэхүйц өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтныг дотооддоо бэлтгэх бүрэн бололцоотой гэдгийг харуулж байна” гэв.

 

Монгол Улс “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр 2014 онд элссэн цагаас хойш сүүлийн 3 удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоод байна. Тухайлбал, 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн бол 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн юм.

 

Эх сурвалж: ХНХЯ

Shuud.mn
Сонин хачин