Хилийн 0166 дугаар ангийн Шивээхүрэн боомтын зөвлөл, БНХАУ-ын Сэхэ боомтын захиргаатай ярилцжээ. Ингэхдээ улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, импортын ачааг татан авах талаар харилцан тохиролцсон байна. Ингэснээр Шивээхүрэн боомтоор өдөр бүр нүүрс тээврийн 160-190 машин гарч байсныг энэ 10-р сарын 16-ны өдрөөс 40 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлээд байна.
Цаашид хэвийн ажиллагааг хангах, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өсгөх замаар нүүрсний экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх юм байна.
Уншиж байна |