Барилгын материалын үнэ 52-92 хувиар өсчээ

Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнэ ханшийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар үнийн огцом өсөлттэй байгаа барилгын материалууд:
-Арматур, төмөр хийцүүд - 81 хувь
-Барилгын дулаалгын материалууд, хөөсөнцөр, чулуун хөвөн - 92 хувь
-Тоосго - 52 хувь
-Мод, модон материал - 70 хувийн үнийн өсөлттэй байна.
Юунаас шалтгаан үнэ өсөв:
-
Барилгын материалын салбар импортын бараа материал, гадны ажиллах хүчээс шууд хамааралтай. Тухайлбал, цар тахлаас үүдэн гадны инженер техникийн ажилчид орж ирж чадаагүйгээс цементийн үйлдвэрлэл зогсч, хомстол үүсэн, үнэ өссөн.
-
Хил гааль хаалттайгаас шалтгаалан материалын үнэ өссөн
-
Гадаад зах зээлд төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбогдуулан арматурын үнэ өссөн гэдгийг БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга тайлбарлалаа.
БХБЯ-наас ажлын хэсэг байгуулж,
-
Арматур
-
Дулаалгын материал
-
Хөнгөн блок гэсэн материалуудад үнийн өсөлт хэрхэн явагдсан, хөөсрөл байна уу, буцан буурах боломжийг судлахаар болжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ