Олон улсын банк санхүүгийн салбарт нэр хүндтэй сэтгүүл болох “Global Banking & Finance Review”-ээс Голомт банкийг “Best Corporate Bank in Mongolia - 2021” буюу Монгол Улсын шилдэг байгууллагын банкаар өргөмжиллөө. Уг шагналыг дэлхийн санхүүгийн нийгэмлэгийн хүрээнд нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ, амжилт, стратеги, дэвшилтэт технологи зэрэг олон шалгуурыг үндэслэн олгодог бөгөөд Голомт банк эдгээрийг бүрэн хангажээ.
Голомт банк нь тэргүүлэгч корпорэйт банкны хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн болон хувийн хэвшлийн томоохон корпорациудад байгууллагын банкны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, тэдгээрийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг. Мөн байгууллагын банкны үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилгоор харилцагчдадаа тусгайлан зориулсан “Tailor-made” буюу тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон, бизнесийн үйл ажиллагааг нь тасралтгүй дэмжин ажилладаг билээ. Үүнээс гадна Монголдоо анхдагч, эдийн засгийн нэгдсэн судалгааны DUA платформ нэвтрүүлэн зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн хандлагын талаарх зөвлөх үйлчилгээг цаг алдалгүй хүргэж буй юм.
Дэвшилтэт технологиор тэргүүлэгч Голомт банк дижитал банкны системийг амжилттай нэвтрүүлж, Интернэт банк, И-биллинг, SocialPay, Payroll зэрэг олон төрлийн шийдлийг байгууллагуудад санал болгон цаг, хөдөлмөр хэмнэх боломжийг олгосоор байна. Мөн эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох “Financial manager’s convention - FMC” санхүүчдийн чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулдгаас гадна “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг.
Голомт банканд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
“Global Banking & Finance Review” сэтгүүлийн тухай:
Тус сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентийн платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк, брокер, гадаад валют, компанийн засаглал, баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэдэг энэхүү сэтгүүл 2011 оноос эхлэн олон улсын банк санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг хэд хэдэн төрлөөр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.
Уншиж байна |