Ирэх онд 1334 төсөл хэрэгжүүлэхээр улсын төсвийн төсөлд тусгажээ. Үүнийг задалбал:
-Автозамын 27 төсөл хөтөлбөрт 196.7 тэрбум төгрөг
-Инженерийн дэд бүтцийн 35 төсөл хөтөлбөрт 104.3 тэрбум төгрөг
-Эрчим хүчний 22 төсөл төсөл хөтөлбөрт 49 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.
Мөн ирэх онд ерөнхий боловсролын 30 сургуулийн өргөтгөл шинэчлэлд 48.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин 50 цэцэрлэгт 51.3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. Эрүүл мэндийн салбарын тухайд 28 эмнэлэгт 41.7 тэрбум төгрөг зарцуулахаар 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |