Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Парламент ирэх долоо хоногоос 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ. 2022 оны төсвийн төсөлд тусгасан онцлох төсөл хөтөлбөрүүдээс танилцуулж байна.
Ирэх оны төсвийн төсөлд соёл урлагийн түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах санхүүжилтийг тусгасан байна. Тухайлбал:
1. Богд хааны ордон музейн сэргээн засварт - 2.6 тэрбум төгрөг
2.Чойжин ламын сүм музейн сэргээн засварт - 1.7 тэрбум төгрөг
3. Улсын драмын Эрдмийн театрын сэргээн засварт - 1.2 тэрбум төгрөг
4. Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын сэргээн засварт - 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |