ШӨХТГ-аас Сод Монгол ХХК-ийг шалгана

ШӨХТГ-аас Сод Монгол ХХК-ийг шалгана

 

Олон нийтийн сүлжээнд тархсан мэдээллээс болж, дахин шатахууны очер дараалал үүсэв. АИ-92 шатахууны хомстол үүснэ гэсэн мэдээллээс үүдэн жолооч нар шатахуун түгээх станцуудын орчимд урт дараалал үүсгэж, бухимдлаа илэрхийлэв. Харин импортлогч компаниуд ээлж дараалан мэдэгдэл хийж, шатахууны түгээлт хэвийн байгааг мэдэгдэв. Мөн салбарын яам ч шатахууны импорт хэвийн явагдаж байгаа бөгөөд хомстол үүсэхгүй учраас иргэдийг тайван байхыг санууллаа.

 

Тэгвэл зохиомол хомстол хаанаас үүсэв. Сод Монгол ХХК-ийн удирдлагын гарын үсэгтэй бичиг олон нийтийн сүлжээнд тарснаас энэ асуудал үүдэлтэй. Тус компани импортын ачилтаас шалтгаалан АИ-92 шатахууны нөөц багассан учраас түгээлтийг хязгаарлах чиглэлийг дотооддоо өгсөн нь олон нийтийн сүлжээнд ил болж, иргэдийг дараалал үүсгэхэд хүргэв. Үүний дараа тус компаниас тухайн мэдээллийг үгүйсгэж, шатахууны түгээлт хэвийн явагдаж байгааг олон нийтийн сувгаараа дамжуулан мэдээлэв. Тэгвэл энэ зөрүүтэй мэдээлэл нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж, ШӨХТГ-аас Сод Монгол компанийг шалгахаа мэдэгдэв. Мөн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тус компанид хариуцлага тооцохыг УУХҮЯ-наас хүслээ.

 

 

Б.Хэрлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ бинзен бас л огохгуй петровис хуртэл дууссан гээд бна шуу дээ хэнд итгэх юм вэ одоо ямар зун амралтын улирал биш одор сарын зарцуулалт ман багассан шуу дээ тэгээд ийм байхад яаж ард тумэн итгэх юм вэ еронхий сайд нь энэ сайд нартаа хариуцлага тооцоод хурдан шиг шийдээд яваа ч дээ нэр хунд чинь улам л унаад бна шуу
2021-10-07
иргэн:
ШӨХТГазар ажлаа хийгээчээ амид байна уу ганц нэг далий шалгалт хийчээд таг чиг суугаад байхын гадуур бодит байдалд хэвийн байгаа гэж худлаа сошиолоор пиардаад байгаа хэр нь ШТС ууд өгөхгүй байна шүү дээ. Нарны зам дагуух МТ өгөхгүй байна. Зарим нь жаахан өгч байгаад орлого авна, өнөөдрийн татан авалт дуусцан гээд элдвээр янагнаад байна шүү дээ.
2021-10-07
энэ компани зүгээргүй дээ
2021-10-07
тамга тэмдэг гарын үсэг энэ тэр нь хуурамч харагдахгүй л бна даа
2021-10-07