Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Жавхлан: Улсын 2022 оны төсөв нэлээн амбицтай болсон
2021-09-29

Засгийн газар улсын 2022 оны төсвийг хэлэлцэж, маргааш УИХ-д өргөн барихаар болов. Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөв 2019 оноос эхлэн 2020 онд үргэлжилж байгаа эдийн засгийн сорилт, уналтыг тогтворжуулах, дунд урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгохыг зорьсон нэлээн амбицтай төсөв болсон” хэмээн тодотголоо.  

 

 

Найман чиглэлээр “Хөдөлмөр-бүтээмж- өсөлт” гэсэн уриатай төсвийн шинэчлэл хийх зорилт тавьж байна.

 

  1. Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.

  2. Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.

  3. Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтаа эзэн монгол иргэдийг бий болгоно.

  4. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.

  5. Хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой чиг үүргээс төр татгалзаж, стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авч, төрийн албаны бүтцийг шинэчилнэ.

  6. Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.

  7. Үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ.

  8. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна.

 

Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу үе шаттай шилжүүлнэ. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 07 дугаар сарын 01 хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг сонголттой олгоно. Тухайн мөнгийг авч хэрэглэж болохоос гадна хуримтлал үүсгэх боломжтой. Харин 2022 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн 50 мянган төгрөгийг хадгаламжинд хуримтлуулж, 50 мянган төгрөгийг гар дээрээ авч болно. Мөн ирэх 2022 онд тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг хачин юм сайд юм уу. Амбицтай гэж юу хуцаад байгаа юм. Төсөвт элдэв нэр хоч өгөх байдлыг өөрчлөхгүй юм уу. Амбицтай гэдэг нь муу төсөв гэсэн үг, энэ хүн ажлаа хийж чадаагүй л юм байна. Харахаас хулгайч нүдтэй амьтан байна.
2021-09-29
төсөв хэмнэх маш зөв.Жнь Адар,Хилчин,Аврагч,Сүлд.спорт хороодод.улс,аймгийн алдар цолтой маш олон бөх ажилдаа очихгүй сул.цалин авч бна энийг болиулах хэрэгтэй.
2021-09-29
Усны агентлаг бус ОЙ-УСНЫ агентлаг байгуулах цаг нь болсон. Ойн агентлаг байсан уу? байсан сөнөөсөн Усны агентлаг байсан уу? байсан буцааж сэргээсэн. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг нэг бодлого болгож зангидаж гэмээн цаашид Ерөнхийлөгчийн санал санаачлага биелэлээ олох болно.
2021-09-29
ахмад настан:
энэ Жавхлан дандаа л амбицтай гээд хариуцлагаас зугтдагийн шүү. Чадвартай туршлагатай хүн байхгүйн байхдаа
2021-09-29