Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Дэлхийн зүрхний өдөр"-өөр хайртай хүмүүстээ санаа тавихыг уриаллаа
2021-09-29

Өнөөдөр "Дэлхийн зүрхний өдөр” тохиож байна. Дэлхий дахинаа энэ өдөр “Хайртай хүмүүстээ санаа тавьж, сэтгэлээсээ хандацгаая” хэмээн уриалга дэвшүүлээд буй. Монголын төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь цусны даралт ихсэх өвчин юм. Энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 

 

Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор таван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг /ШУГТЭ/-ийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-тэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

 

Өнгөрсөн хугацаанд тус аяныг Монгол орны 9 аймагт амжилттай хэрэгжүүлж, 15 мянга гаруй иргэн хамрагдаж, үр шимийг нь хүртээд буй юм. Аяныг хэрэгжүүлэгч талууд жил бүрийн 9-р сарын 29-ний өдөр Дэлхийн зүрхний өдрийг хамтран тэмдэглэж, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох нөлөөллийн ажлыг мөн тогтмол хийж ирсэн.

 

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас уг аянд зөвхөн санхүүжилт үзүүлээд зогсохгүй, аяны төлөвлөгөө, бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг бүрэн хариуцаж, багт орж ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, судлаачдыг үзлэг, оношилгоо, судалгааны ажлаа тайван хийх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилладаг билээ. Үүнээс гадна ХААН Банкны орон нутгийн салбар нэгжүүд, аймгийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд мөн аяны зохион байгуулалтын ажилд голлон оролцож, бүх талаар дэмжлэг үзүүлдэг юм.  

 

 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд ШУГТЭ-ийн эмч нар, аймгийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамт иргэдэд урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө мэдээлэл өгдөг бол аяны хамтран зохион байгуулагч НЭМҮТ-ийн судлаач мэргэжилтнүүд эрүүл, зөв хооллолт, давсны зөв хэрэглээ, амьдралын зөв дадал хэвшлийн талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж, хүн тус бүрт эрсдэлийн үнэлгээ тодорхойлох, статистик судалгааны дата цуглуулах ажлыг давхар хийж гүйцэтгэдэг билээ. Уламжлал болсон өөр нэг арга хэмжээ нь ШУГТЭ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч нар орон нутгийн эмнэлгийн ажилтнуудад орчин үеийн эмчилгээний чиг хандлагын тухай чиглэл бүрээр сургалт зохион байгуулдаг бөгөөд өнөөг хүртэл 1500 гаруй эмч мэргэжилтнийг хамруулаад байна.  

 

Цар тахлын улмаас сүүлийн жил орчмын хугацаанд аяны баг орон нутгаар явж, үзлэг оношилгоо, судалгаа хийж чадаагүй боловч нийслэлийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор ШУГТЭ-т эрүүл, зөв хооллолтын үзүүлэх сургалт хийх кабинетийг тохижуулан хүлээлгэж өгснөөс гадна НЭМҮТ дэх ковидын шинжилгээ авч буй лабораторийн үүдний хэсгийг стандартын дагуу засварлаж, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаад буй билээ.         

 

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Shuud.mn
Сонин хачин