Өнөөдрийн байдлаар 50.7 мянган га талбайг ангилан хадаж, 72.3 мянган га-гаас 105.8 мянган тонн үр тариа, үүнээс 66.6 мянган га-гаас 98.7 мянган тонн улаанбуудай, 11.6 мянган га-гаас 108.7 мянган тонн төмс, 5.1 мянган га-гаас 60.6 мянган тонн хүнсний ногоо, 14.2 мянган га-гаас 36.6 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган га-гаас 8.9 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 18.0 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 54.4-57.2 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.
Ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан, 7234 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
Эх сурвалж: ХХАХҮЯ
Уншиж байна |