Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас намрын ургац хураалтад оролцох иргэдийг ХХҮЕГ болон нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраар дамжуулан бүртгэж, холбон зуучилж ажиллаж байгаа. Энэ сарын 24-ний байдлаар 14 мянга гаруй иргэдийг ургац хураалтын ажилд хамруулаад байна.
Давхардсан тоогоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны 4135 иргэн, 8 аймгийн 1131 бүртгэлтэй ажилгүй иргэн, 10 аймгийн 3092 ажил хайгч иргэн, 10 аймгийн 5531 нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэн ургац хураалтад ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Булган, Төв, Хөвсгөл, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг зэрэг ургац хураалтын бүс нутагт 16 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 922 суралцагч “Намрын ургац хураалтын ажилд” оролцож байгаа юм.
Иргэд өдрөөр болон 14 хоног хүртэл хугацаагаар ажиллаж байгаа бөгөөд 18-60 насныхан хамрагдаж байна.
Эх сурвалж: ХНХЯ
Уншиж байна |