Шатахууны нөөц бүрдүүлэлтэд алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгажээ

Шатахуун хомсдолын талаар өнөөдрийн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны нөөц бүрдүүлэлтэд хайнга хандсан, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг УУХҮЯ-нд даалгажээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Бээжин хотод суугаа Элчин сайд өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Худалдааны яам, Төмөр замын төв компанид нот бичиг хүргүүлж, уулзахаар тохиролцжээ. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн төлөөлөлтэй ярилцаж, тус үйлдвэрээс вагон тавьсан тохиолдолд шатахууныг ачихад бэлэн гэсэн хариуг авчээ. Хөх хотоос Улаанбаатар хүртэл вагон ердийн үед 10-14 хоног болдог. Төрийн холбогдох байгууллагууд ярилцаж, энэ хугацааг 5-7 хоног болгох зохицуулалтыг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Манай улсын импортлогч аж ахуйн нэгжүүд 724 вагон буюу 43 300 тонн шатахууны төлбөрийг төлж, гэрээгээ баталгаажуулаад байна.
М.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ