УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуцлагаас зугтлаа

Улсын нийслэл Улаанбаатар шатахууны хомсдолд оров. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны өгч буй мэдээллээр нийслэл ердийн хэрэглээний дөрвөн хоногийн нөөцтэй гэнэ. Гэхдээ иргэд их хэмжээгээр аваад байвал энэ нөөц шавхагдаж, хотоороо шатахуунгүй болох эрсдэлтэй. Тиймээс импортлогчид хязгаар тогтоож эхэлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлж байна.
Тэгвэл бүхэл бүтэн улс ийм нөхцөл байдалд хүрсний хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариулахыг хүссэнгүй. Тэрбээр хариуцлагын тухай асуусан сэтгүүлчийн асуултаас бултаж, энэ тухай ам ангайсангүй. Газрын тосны нөөц бүрдүүлэх нь Уул уурхайн салбарын сайдын үндсэн үүрэг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй, хотыг хомсдолд оруулсан сайд суудалдаа шигдсээр байх нь хэр зохимжтой вэ?!
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ