Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч компанитай гэрээ байгууллаа

Баруун таван аймгийг дотоодын найдвартай эрчим хүчээр хангах төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд дэмжлэг болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэрээг өнөөдөр баталгаажууллаа. Гэрээнд Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Энхбат, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгч “Power China” компанийн төлөөлөл гарын үсэг зурав.
БНХАУ-ын Экзим банкны 1 тэрбум ам.долларын зээлээр баригдах усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 04 дүгээр сараас эхэлж, 61 сарын хугацаанд үргэлжлэх юм байна.
Зээлийн хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт зөвхөн БНХАУ-ын компаниуд оролцож, “Power China” компани шалгарчээ.
Одоо баруун бүсийн эрчим хүчний 80 хувийг ОХУ-аас импортолдог. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар эрчим хүчийг дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрдэнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ