Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг зарласан. Энэхүү аяны хүрээнд төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого нэмсэн, хугацаагаа сунгасан харилцагчдад сугалааны эрхийг олгож байгаа билээ. “Витамин ₮” урамшуулалт аянд оролцогчид урамшууллын эрхээрээ нийт 16 удаагийн тохиролд оролцох боломжтой юм. Үүнээс 14 удаагийн тохирлыг 7 хоног бүрийн Баасан гарагт Голомт банк болон Ikon News фэйсбүүк пэйжүүдээр, супер хонжворын тохирлыг 2 удаа “Боловсрол” сувгаар шууд дамжуулан зохион байгуулна.
Тэгвэл “Витамин ₮” аяны эхний азтануудыг өнөөдөр буюу 9-р сарын 10-ны 17:00 цагт шууд дамжуулан тодруулах гэж байна. Бид энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy buds PRO, И-Март худалдааны төвийн эрхийн бичиг зэрэг хонжворуудын эздийг тодруулах болно.
Харин хамгийн азтай 2 харилцагч супер шагнал болох “Nissan-Leaf” байгальд ээлтэй, цахилгаан автомашины эзэд болох юм. Супер шагналын азтан тодруулах арга хэмжээг 2021.11.06 болон 2022.01.08-ны өдрүүдэд 19:00 цагт “Боловсрол” сувгаар шууд дамжуулан хүргэнэ.
Харилцагч та сугалааны эрхээ SocialPay аппликэйшний “Голомт-Лояалти” нэмэлт цэсээс шалгах боломжтой. Та хүчинтэй сугалааны дугаараараа бүх тохиролд оролцох боломжтой хэдий ч нэг сугалааны дугаараар нэг л удаа ялагч болно. Өөрөөр хэлбэл тохирол таарч, ялагч болсон сугалааны дугаар тухайн өдөртөө хүчингүй болох юм.
Танд амжилт хүсье!
#СанхүүгийнДархлаагааДэмжье
#Витамин₮
Уншиж байна |