Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Санхүүгийн зохицуулах хороо хуралдлаа
2021-09-08

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр болж салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А-50/53 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11-д хамтран батлахаар хуульчилсан “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын төслийг эцэслэн боловсруулсан юм. Энэхүү журмын төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд батлахыг зөвшөөрлөө.

 

Мөн “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж шийдвэрлэв. Тодруулбал, Инновацийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох төрийн эрх  бүхий байгууллагад бүртгэгдсэн гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгохтой холбогдсон ерөнхий харилцааг журмаар зохицуулах боллоо. Гарааны компани санхүүгийн эх үүсвэр босгох харилцааг ийнхүү биржийн бус зах зээлд оруулж өгснөөр санхүүжилтийн эх үүсвэр босгох цаг хугацаа, өртөг зардлыг хэмнэхээс гадна  одоогийн биржийн бус зах зээлийн бэлэн программ хангамж, хөрөнгө оруулагчдын цогц системийг ашиглаж эх үүсвэр татах ажиллагааг хялбаршуулах боломж бүрдэнэ.

 

Хуралдаанаар мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”- ыг шинэчлэн батлахаар шийдвэрлэв. Үүнд, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зохицуулалтыг журамд нэмж тусгасны зэрэгцээ зуучлалын байгууллагуудаас ирүүлсэн саналд үндэслэн сар бүрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээг улиралд нэг удаа ирүүлэхээр өөрчиллөө.

 

Түүнчлэн хоёр компанийн хаалттай хүрээнд нэмж гаргаж буй үнэт цаас болон хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр, хоёр компанийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Даатгалын хоёр компанид албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор мөн нэг даатгалын компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Мөн нэг хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, хоёр компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин