Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож төлбөр тооцоо хийхийг хориглоно
2021-09-06

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх эрх зүйн орчинг бүрдүүлж 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг УИХ-аас баталж, мөрдөж эхэлсэн. Энэхүү хуулийн хэрэгжилт Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг тул зөрчсөн аливаа үйлдлийг тухай бүрт нь таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх замаар хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэд бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих

2. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй эсэхэд хяналт тавих

3. Аливаа хуулийн этгээд, иргэдийн бүх төрлийн гэрээ, хэлцлийн үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэхийг шаардах зэргээр ажиллаж ирсэн.

Гэтэл сүүлийн үед зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют болон тооцооны нэгжээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх, зар сурталчилгаа явуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байна. Иймд иргэд, хуулийн этгээдийн төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх эрх ашгийг хохироож, гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, гүйцэтгэж байгаа болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа хийж буй хууль бус үйлдлийн талаарх бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-264444, 51-261275 дугаарын утас, mntugrug@frc.mn цахим хаягаар тогтмол хүлээн авч байна.

 

Мөн аливаа иргэн, хуулийн этгээдүүдэд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг биелүүлэх үүргээ ухамсарлаж ажиллахыг анхааруулж байна.

Эх  сурвалж: СЗХ

 

Shuud.mn
Сонин хачин