Монгол Улсын хүн амын тоо нэмэгдэж, уул уурхайд суурилсан эдийн засгийн өсөлтийн улмаас эрчим хүчний системийн нийт хүчин чадал 2001 онд 538 МВт байсан бол 2018 онд 1239.8 МВт болж хоёр дахин нэмэгдсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж өсөлт 5 хувьтай байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг импортоор хангаж буй. Тиймээс импортын хараат байдлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Ийм ч учраас байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх төсөл, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ХААН Банк эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг бизнес эрхлэгч, ААН-үүдэд санал болгож эхэллээ.
Та бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөн, шинэчлэх зорилгоор тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах, үйлдвэр үйлчилгээний барилгын дулаан алдагдлыг бууруулах зэргээр эрчим хүчний хэмнэлтийг бий болгон үйл ажиллагааны зардлаа бууруулахын зэрэгцээ дэлхийн дулаарлын эсрэг өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол хамгийн таатай нөхцөл бүхий энэхүү зээлд хамрагдах боломжтой.
Тодруулбал, 500 саяас 5 тэрбум хүртэлх төгрөгийн, жилийн 12-13.2 хувийн хүүтэй зээлийг 60 хүртэл сарын хугацаанд 15-20 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгөөр дараах зориулалтаар авч болно. Үүнд:
Ногоон бизнесийн зээлд хамрагдсанаар эрчим хүчний хэрэглээг бууруулах, бүтээгдэхүүнийхээ гарц чанарыг нэмэгдүүлэх, тав тухтай орчныг бүрдүүлэх, ажиллах хүчний бүтээмжээ дээшлүүлэх, хог хаягдлыг бууруулах, агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлэхээс гадна бизнесийнхээ нэр хүндийг өсгөх, цар хүрээг өргөтгөх олон давуу талыг бий болгох юм.
Харилцагч таны зээлээр санхүүжүүлэх бизнес, үйл ажиллагаа нь ногоон зээлийн шаардлагыг хангаж буй эсэх дүгнэлтийг хөндлөнгийн зөвлөх үйлчилгээний байгууллага гаргах бөгөөд тус үйлчилгээний зардлыг ХААН Банк хариуцна.
Та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгжид хандан зээл судлуулах боломжтой.
Зээлийн зориулалт, бүтээгдэхүүний нөхцөлд тавигдах шаардлагын талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.
Уншиж байна |