Долоон сарын хугацаанд зам тээврийн ослоор 28 хүүхэд энджээ
2021-08-13

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осолд 223 хүүхэд өртөж, 28 хүүхдийн амь хохирсон байна. Үүнээс нийслэлд 7 хүүхэд ослоор эндсэн байна. Тэдний 7-ыг нь жолооч нар хөдөлгөөн эхлэхдээ дайрч, хайхрамжгүй байдлаас амь насыг нь хохироожээ. Мөн унадаг дугуйтай явж байхад нь, явган зорчиж байхад нь дайрч, амь насыг нь хохироосон тохиолдлууд бүртгэгджээ. 

 

Харин орон нутагт 21 хүүхдийн амь хохирчээ. Тэдний  2 нь мотоциклтой осолдсон бол 10 нь томчуудтай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа осолдож эндсэн байна. Хэргийн улмаас хүүхдийн амь хохирсон осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.8 хувиар буурсан байна.

                                

 ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Намайг бага байхад замын хөдөлгөөнд цөөхөн машин явдаг сайхан байжээ.
2021-08-13