Афганистан улсад Монголын энхийг сахиулагчид байхгүй
2021-08-10

Хэт даврагч "Талибан" хөдөлгөөний дайчид Афганистаны зургаан том хотыг эзлээд буй талаар бид энд мэдээлсэн. Харин олон нийтийн сүлжээнд Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын энхийг сахиулагчид дайралтад өртсөн тухай мэдээлэл цацагджээ. Тэгвэл энэ мэдээлэл нь худал юм байна. Учир нь Монголын энхийг сахиулагчид Афганистанд байхгүй, сүүлийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллагаагаа дуусгаад өнгөрсөн зургадугаар сард эх орондоо иржээ.

 

Манай улс АНУ, Германтай хамтран 2003 оноос Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 3 300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Одоо манай энхийг сахиулагчид Судан улсад үүрэг гүйцэтгэж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин