ГХЯ-ны Консулын газраас гаргасан гадаадын 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.
АВСТРАЛИ
Хилийн горим: Тус улс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд бусад зорилгоор зорчих гадаад улсын иргэд Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас хил нэвтрэх зөвшөөрөл авч зорчих боломжтой. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна. Визийн олголт: Виз олголтыг хязгаарласан. Австрали Улсын Дотоодын хэргийн яамны зөвшөөрлөөр нэн шаардлагатай хүмүүст зохих ангиллын визийг тус улсын ЭСЯ олгож байна.
Тусгаарлалт: Коронавирус халдварын эсрэг вакцинд хамрагдсанаас үл хамааран гадаад улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж байгаа бөгөөд тусгаарлалтын 13 дахь хоногт ПГУ шинжилгээ авна.
Сургалтын виз: Сургалтын визийн мэдүүлгийг хүлээн авч байгаа боловч виз олголт удааширалтай байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
АВСТРИ
Хилийн горим: Гадаад улсаас ирж буй хүмүүсийн сүүлийн 10 хоногт зорчсон улс орнууд дахь коронавирусын халдварын нөхцөл байдал, эрсдэлээс хамаарч шаардлага харилцан адилгүй байна. Монгол Улсын иргэдийн хувьд тус улсад зорчиход 3G нотолгоо буюу вакцин хийлгэсэн, шинжилгээ өгсөн, өвдөөд эдгэрсэн зэргийг нотлох шаардлагатай. Урьдчилж цахим хэлбэрээр бүртгүүлж зөвшөөрөл авах бөгөөд 12-оос дээш насны хүмүүс ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна. https://entry.ptc.gv.at/en.html
Визийн олголт: Тодорхой хязгаарлалт байхгүй бөгөөд Бээжин дэх тус улсын ЭСЯ-нд мэдэгдэж Улаанбаатар хот дахь Австри Улсын виз мэдүүлгийн төвд хандан Шенгенийн С, үндэсний удаан хугацааны D ангиллын виз мэдүүлэх боломжтой.
Тусгаарлалт: Тус улсад ирсэн хүмүүс өөрийгөө 10 хоног тусгаарлах үүрэгтэй.
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Хилээр нэвтрэхээс өмнө сүүлийн 14 хоногийн хугацаанд коронавирусын халдвар өндөр байгаа улс орнууд болох БНХАУ, Иран, Европын Холбоо, ИБУИНХУ, Ирланд, Бразил, Энэтхэг зэрэг улсад зорчсоноос бусад хүмүүсийг улсын хилээр нэвтрүүлж байна. 72 цагийн доторх ПГУ шинжилгээний сөрөг хариу эсхүл сүүлийн 90 хоногийн дотор коронавирусын халдвар авч, бүрэн эдгэрснийг нотлох баримт бичигтэй байна.
Визийн олголт: Бизнес/жуулчны, хөдөлмөрийн, сургалтын, дамжин өнгөрөх, шашны, гэрийн ажилтны, хэвлэл мэдээллийн ажилтны болон гэрээт хөрөнгө оруулагчийн ангиллын виз олгож байна. Виз мэдүүлэх цахим хуудас: https://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-visaapply.asp
Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй.
Сургалтын виз: АНУ-ын их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн танхимын сургалтад шилжиж байгаа тул танхимаар суралцах зорилгоор тус улсад зорчих, шинээр виз мэдүүлэх боломжтой.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Тус улсад зорчих 6 наснаас дээш насны хүмүүс ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх бөгөөд шинжилгэний хариуг солонгос болон англи хэлэнд хөрвүүлэх шаардлагатай. Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх бөгөөд тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлж байх тусгай аппликейшныг /Quarantine report Self check/ хилийн боомтын ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.
Визийн олголт: 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон бүх төрлийн богино хугацааны визийг хүчингүйд тооцож, олон удаагийн нэвтрэх визийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоогоод байна. Удаан хугацаагаар оршин суух, сургалт, эмчилгээ, хөдөлмөрийн гэрээ, байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн гэр бүлийн гишүүн зэрэг гадаад улсын иргэдэд виз олгож байна.
Тусгаарлалт: Тусгаарлалтын 14 хоногийн дэглэм үйлчилж байна. Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа бол бусад гадаад улсын иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана. Төлбөр 100-120 ам.доллар. ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан албан томилолт, хурал зөвлөгөөн, гэр бүлийн гишүүддээ зочлох болон ар гэрийн гачигдалтай гадаад улсын иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөх боломжтой бөгөөд урьдчилж тус улсын ЭСЯ-нд бүртгүүлж, зөвшөөрөл авна.
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Бээжин, Шанхай, Тяньжин, Чунчин, Чөндү, Далянь зэрэг хот, муж Япон, БНСУ, Сингапур, Англи, Итали зэрэг улсаас олон улсын нислэг хүлээн авч байна. Ингэхдээ хилээр нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор БНХАУ-ын ДТГ-аас хүлээн зөвшөөрсөн хоёр өөр лабораторид 24 цагийн зайтай ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариуг авсны дараа БНХАУ-ын ДТГ-аас “HS” тэмдэглэгээтэй эрүүл мэндийн ногоон зөвшөөрөл /код/ эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авах шаардлагатай. Авто замаар холбогдох хилийн зөвшөөрөл авч нэвтэрнэ.
Визийн олголт: Виз олголтыг хязгаарласан. Тус улсын Гадаад хэргийн яамны зөвшөөрлөөр маш цөөн тооны нэн шаардлагатай хүмүүст виз олгож байна.
Тусгаарлалт: Гадаад улсаас ирж буй хүмүүсийг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч, тухайн улсад нэвтрэх эхний муж, хотын тусгаарлалтын горимоос шалтгаалж 14-28 хоногийн хугацаатай тусгаарлана.
Сургалтын виз: БНХАУ-ын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад улсын оюутнуудын асуудлыг шийдвэрлэх тухай тус улсын ГХЯ-наас мэдэгдсэн.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Гадаад улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь “ногоон”, “улбар шар”, “улаан” гэсэн 3 ангилалд хувааж байгаа бөгөөд 2021 оны 6 дугаар 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсыг “улаан” ангилалд оруулсан. “Улаан” ангилалд байгаа гадаад улсын иргэд богино хугацааны визээр тус улсад нэвтрэх боломжгүй. ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байна.
Визийн олголт: “Улаан” ангилалд байгаа гадаад улсын иргэдэд богино хугацааны виз олгохыг хягаарлаж байна. “Ногоон” болон “улбар шар” ангилалд байгаа гадаад улсын иргэдэд визийн хязгаарлалт байхгүй.
Тусгаарлалт: “Ногоон” ангиллын улсаас ирж буй хүмүүс тусгаарлалтад орохгүй. “Улбар шар” ангиллын улсаас ирж буй хүмүүс гэрийн 10 хоногийн ажиглалтад хамрагдах бөгөөд 2 болон 8 дахь хоногт ПГУ шинжилгээ өгөх бөгөөд төлбөрийг /120 фунт стерлинг/ урьдчилан төлнө. “Улаан” ангиллын улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног тусгаарлах /175 фунт стерлинг/ бөгөөд 2 болон 8 дахь хоногт ПГУ шинжилгээ /120 фунт стерлинг/ өгнө. Гадаад улсаас ирж буй бүх хүмүүс доорх цахим холбоосоор урьдчилж бүртгүүлнэ. https://www.gov.uk
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Гадаад улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь 5 ангилж байгаа бөгөөд ангилал тус бүрд мөрдөх тусгаарлалт, хилийн хязгаарлалт ялгаатай байна. Монгол Улсын хувьд халдварын тархалт өндөр буюу Е ангилалд байна. Аялалын зорилгоос үл шалтгаалан бүх зорчигчид ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариу болон Passenger Locater Form-г цахимаар бөглөсөн байх шаардлагатай. https://app.euplf.eu/
Визийн олголт: Визийг хязгаарлалттай олгож байгаа бөгөөд албан ажлын, сургалтын, эрүүл мэндийн зорилгоор зорчих виз олгож байна. Түүнчлэн тус улсад үл хөдлөх эд хөрөнгөтэй болон байнга оршин суугч гадаад улсын иргэний гэр бүлийн гишүүд виз мэдүүлэх эрхтэй.
Тусгаарлалт: Гэрийн ажиглалтад 10 хоног байх бөгөөд 9 дэх хоногт ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан тохиолдолд ажиглалтыг дуусгах боломжтой.
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй болон хил нэвтрэх зохих шаардлагыг хангаж виз авсан гадаад улсын иргэд тус улсын хилээр нэвтэрч байна. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна. 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Канад Улсын хүлээн зөвшөөрсөн 4 төрлийн коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж 14 хоносон гадаад улсын жуулчдыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Зорчигчид хил нэвтрэхээс өмнө ArriveCan аппликейшныг суулгах эсхүл цахим хуудсаар холбогдох мэдээллээ бөглөх шаардлагатай. https://www.canada.ca/
Визийн олголт: Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэдэд зохих ангиллын визийг визийн төвөөр дамжуулан Хонконг дахь Цагаачлал, харьяат, дүрвэгсдийн яамны харьяа байгууллага олгоно. https://visa.vfsglobal.com/mng/mn/can/
Тусгаарлалт: Тус улсад гадаад улсаас ирсэн хүмүүс тусгаарлан ажиглах байранд 3 хоног, гэрийн ажиглалтад 11 хоног байх бөгөөд 10 дахь хоногт ПГУ шинжилгээ өгнө. 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Канад Улсын хүлээн зөвшөөрсөн 4 төрлийн коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж 14 хоносон хүмүүсийг 3 хоногийн тусгаарлан ажиглалтаас чөлөөлнө.
Сургалтын виз: Канад Улсын Цагаачлал, харьяат, дүрвэгсдийн асуудал хариуцсан яаманд бүртгэлтэй, зохих зөвшөөрөл авсан их, дээд сургуулиуд гадаад улсын оюутан хүлээн авч байгаа бөгөөд гадаад улсын оюутнууд тухайн их, дээд сургуультай урьдчилан холбогдож зөвшөөрөл, мэдээлэл авах шаардлагатай.
https://www.canada.ca/
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Тус улстай агаарын хилээ нээгээгүй гадаад улсын иргэдэд хилийн хэсэгчилсэн хориг үйлчилж байгаа бөгөөд ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
Визийн олголт: Тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, казах үндэстэн, “С10”, “В8” ангиллын визтэй иргэд болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэдэд тус улсад зорчих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас олгож байна.
Тусгаарлалт: ПГУ шинжилгээ өгөөгүй, коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй өөрийн улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна.
Сургалтын виз: Тус улсын их, дээд сургуулиуд танхимаар хичээллэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалах юм.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: ОХУ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэн, ОХУ-ын иргэний гэр бүлийн гишүүн гадаад улсын иргэн болон зохих зөвшөөрөл, виз авсан гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байна. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
Визийн олголт: Виз болон урилга олгохыг хязгаарласан бөгөөд ОХУ-ын холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр тус улсын ЭСЯ виз олгож байна.
Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй бөгөөд зөвхөн гадаад улсаас ирж буй оюутнуудыг оюутны байранд 10 хоног ажиглалтад хамруулна.
Сургалтын виз: ОХУ-тай харилцан хилээ нээсэн гадаад улсын оюутнуудыг тус улсад нэвтэрч танхимаар хичээллэхийг зөвшөөрч байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Монгол Улсыг 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн коронавирусын халдварын өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад бүртгэсэн. Ингэснээр тус улсад нэвтрэх болон дамжин өнгөрөх Монгол Улсын иргэд коронавирусын халдварын шинжилгээний сөрөг хариутай /6 хүртэлх насны хүүхдэд шаардлагагүй/ байх шаардлагатай бөгөөд тус улсын хилээр нэвтрэхээс өмнө цахим бүртгэл хийлгэсэн байх шаардлага тавьж байна. https://www.auswaertiges-amt.de/
Визийн олголт: Гадаадын улс орны коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан визийн хязгаарлалтыг тогтоож байна. Аялал жуучлалын виз олгохыг хязгаарлаад байгаа бөгөөд шаардлагатай гадаад улсын иргэдэд албан, бизнес, хүмүүнлэгийн, сургалтын виз олгож байна.
Тусгаарлалт: Коронавирусын халдварын “эрсдэлтэй” гадаад улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлахгүй. Коронавирус халдварын “эрсдэл өндөр” гадаад улсаас ирж буй хүмүүс гэрийн 10 хоногийн ажиглалтад хамрагдах бөгөөд онгоцны буудлаас шууд гэртээ харих юм. Харин “мутацилагдсан вирус” бүртгэгдсэн гадаад улсаас ирж буй хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад хамрагдана.
Сургалтын виз: Сургалтын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Тус улсад зөвхөн байнгын оршин суух болон урт хугацаагаар оршин суух үнэмлэхтэй Монгол Улсын иргэд нэвтрэх боломжтой. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна. Түүнчлэн нийт зорчигчид Сингапур Улсын хилээр нэвтэрч, Чанги ОУНБ-д ирмэгцээ ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд төлбөр нь 160 синг.доллар. Сингапур Улсад нэвтрэхээс өмнө шинжилгээний төлбөрийг барагдуулж, шинжилгээний цагийг урьдчилж авсан байх шаардлагатайн зэрэгцээ гар утсандаа “TraceTogether” хяналтын аппликейшныг татаж суулгана. https://safetravel.changiairport.com/#/
Визийн олголт: Визгүй зорчих хэлэлцээр болон богино хугацааны виз олголтыг хязгаарлаад байна. Тус улсад нэвтрэх эрхтэй урт хугацааны оршин суух үнэмлэхтэй гадаад улсын иргэд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд харьяа байгууллагаас урьдчилж зөвшөөрөл авч тус улсад нэвтэрнэ.
Тусгаарлалт: Гадаад улсаас ирж буй бүх хүмүүсийг коронавирусын эсрэг вакцинд хамрагдсанаас үл хамаарч 14 хоног тусгаарлаж байна. Бруней, БНХАУ, Шинэ Зеланд Улсаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй, Австрали, Хонконгоос ирсэн хүмүүсийг 7 хоног тусгаарлах боломжтой. Тусгаарлан ажиглах байрны төлбөр нэг хүний өрөө 2000 синг.доллар, хоёр хүний өрөө 1300 синг.доллар байна. Нэг өрөөнд хоёроос илүү хүн тусгаарлахгүй.
Сургалтын виз: Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй тус улсад суралцагч гадаад улсын оюутнууд өөрсдийн их, дээд сургуульд хүсэлт гаргах бөгөөд тухайн их, дээд сургууль Сингапур Улсын Боловсролын яамаар дамжуулж, хилээр нэвтрэх урьдчилсан зөвшөөрөл авах юм.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Гадаад улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь “ногоон”, “улбар шар”, “улаан” гэсэн 3 ангилалд хувааж байгаа бөгөөд “ногоон” ангиллаас ирж буй хүмүүс саадгүй нэвтэрч байна. Харин ”шар” ангиллаас ирж буй хүмүүс ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай бол “улаан” ангиллаас ирж буй хүмүүс тус улсын гадаад иргэдийн асуудал хариуцсан байгууллагын зөвшөөрлийг цахим хэлбэрээр урьдчилан авч тус улсад нэвтэрч байна. Монгол Улс “улаан” ангилалд багтаж байна.
Визийн олголт: Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэдэд зохих ангиллын виз олгож байна.
Тусгаарлалт: Монгол Улсын иргэдийг тусгаарлалтад хамруулахгүй болно.
Сургалтын виз: Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудад зохих ангиллын визийг хэвийн олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Гадаадын улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь “ногоон”, “улбар шар”, “улаан” гэж ангилж байгаа бөгөөд Монгол Улс “улбар шар” ангилалд байна. Тус улсад болон Европын Холбооны улсад байнга болон урт хугацаанд оршин суугч гадаад улсын иргэд нэвтэрч байна. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна.
Визийн олголт: Визийн хязгаарлалт үйлчилж байгаа бөгөөд pfizer төрлийн вакцинд хамрагдсан гадаад улсын иргэд аялал жуулчлалын виз хүсэх боломжтой. Түүнчлэн Франц Улсад болон Европын Холбооны улсад байнга, урт хугацаанд оршин суугч гадаад улсын иргэний гэр бүлийн гишүүд болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд виз олгож байна. “Улбар шар” ангилалд байгаа гадаад улсын иргэдийн хувьд Европын Эмийн агентлагаас хүлээн зөвшөөрсөн Pfizer, Moderna, AstraZeneca /Vaxzevria, Covishield/, Johnson & Johnson гэсэн 4 вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээтэй байхыг шаардаж байна.
Тусгаарлалт: Гадаад улсаас ирж буй хүмүүс Франц Улсын нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа 7 хоног өөрийгөө сайн дураар тусгаарлах бөгөөд үүний дараа 11-ээс дээш насны хүүхэд ПГУ шинжилгээ өгөх журам мөрдөгдөж байна. “Улаан” ангилалд байгаа Өмнөд Африк, Бразил, Энэтхэг, Балба, Их Британи зэрэг улсаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн гэрийн ажиглалтад шилжүүлж байна.
Сургалтын виз: Тус улсын их, дээд сургуульд суралцаж байгаа болон элсэлтийн шалгалтандаа тэнцсэн эсхүл албан ёсны урилгатай судлаач нарт виз олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Коронавирусын нөхцөл байдлаас хамаарч гадаадын улс орнуудыг 5 ангилж байна. Монгол Улс “маш өндөр эрсдэлтэй” ангилалд хамаарч байна. Зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд нэвтрэх боломжтой бөгөөд ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна.
Визийн олголт: Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ богино хугацааны виз олгохгүй байгаа бөгөөд гэр бүл нэгдэх болон хөдөлмөр эрхлэх урт хугацааны виз олгож байна.
Тусгаарлалт: “Маш өндөр эрсдэлтэй” ангилалд байгаа улс орноос ирж буй хүмүүсийг 14 хүртэл хоногоор тусгаарлаж байгаа бөгөөд 5 дахь хоногт ПГУ шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтыг цуцлах боломжтой.
Сургалтын виз: Сургалтын ангиллын визтэй гадаад улсын оюутнууд тус улсад нэвтрэх боломжтойн зэрэгцээ шинээр их, дээд сургуульд элсэн орсон оюутнуудад сургалтын виз олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Тус улсад 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хилийн хэсэгчилсэн хязгаарлалт үйлчилж байгаа бөгөөд Шенгений бүсийн улс орнуудын иргэдээс бусад гуравдагч улсын иргэдийн хувьд зөвхөн оршин суух зөвшөөрөлтэй хүмүүс нэвтэрч байна. 48 цагийн ПГУ шинжилгээний cөрөг хариутай байна.
Визийн олголт: Богино хугацааны виз олголтыг зогсоосон. Зөвхөн оршин суух зөвшөөрлөө авсан Монгол Улсын иргэдийн хүсэлтийг Бээжин хотод суугаа ЭСЯ цахим шуудангаар хүлээж байгаа бөгөөд нэн шаардлагатай иргэдэд нэвтрэх зохих ангиллын виз олгож байна.
Тусгаарлалт: Гадаад улсаас ирж буй хүмүүс Швед Улсад ирсний дараа ПГУ шинжилгээ өгөх бөгөөд 7 хоног өөрийгөө тусгаарлана. Тус улсад нэвтрэхээс хамгийн багадаа 21 хоногийн өмнө коронавирусын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан тохиолдолд тусгаарлалтаас чөлөөлнө.
Сургалтын виз: Тус улсад 3 сараас дээш хугацаатай суралцах гадаад улсын оюутнууд урьдчилан оршин суух зөвшөөрөл хүсэх шаардлагатай. Гэсэн хэдий ч зарим улс орны хилийн хязгаарлалтаас шалтгаалан Швед Улсын ЭСЯ-нд өөрийн биеэр очих боломжгүй нөхцөл байдал үүсч байгааг анхаарна уу.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Хилийн хэсэгчилсэн хязгаарлалт үйлчилж байгаа бөгөөд аялах, эмчилгээ хийлгэх, ажлын болон оршин суух зөвшөөрлийн хүсэлт өгөх гадаадын улсын иргэд тус улсад нэвтрэх боломжгүй байна. Түүнчлэн Шенгений 90 хүртэлх хоногийн визтэй Монгол Улсын иргэдийг вакцины бүрэн тунд хамраагдаагүй бол хилээр нэвтрүүлэхгүй.
Визийн олголт: Тус улсад оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй гадаад улсын иргэд гэр бүлийн гишүүнээ урих, суралцах, хөдөлмөрлөх зорилгоор виз хүсэх боломжтой.
Тусгаарлалт: Хилээр нэвтрэх шаардлагыг хангасан хэдий ч вакцины бүрэн тунд хамрагдаагүй, агаарын тээврээр зорчин ирэх Монгол Улсын иргэд хилээр нэвтрэхээс өмнө цахим бүртгэлийн маягт бөглөх, ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай. Харин Европын Холбооны Эрүүл мэндийн агентлагаас батлагдсан эсхүл ДЭМБ-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг дээрх шаардлагаас чөлөөлнө.
Сургалтын виз: 90-ээс дээш хоногийн сургалтад хамрагдах гадаад улсын оюутны визийг хэвийн горимоор олгож байна. Гадаад улсын оюутны хүсэлтийг ШХУ-ын ЭСЯ, Төлөөлөгчийн газар хүлээн авч, тухайн их, дээд сургууль байрладаг кантоны /муж/ Цагаачлалын газарт хүргүүлж зохих зөвшөөрлийг авснаар виз олгоно.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Гадаад улсаас Тайланд Улсад ирж буй хүмүүс тус улсын ЭСЯ-нд урьдчилж хандан “Certificate of entry” буюу орох зөвшөөрөл авах шаардлагатай. Тус гэрчилгээг авахаас өмнө болон хилээр нэвтрэхээс өмнө ПГУ шинжилгээний сөрөг хариутай байна. Үүнээс гадна 6 сарын хүчинтэй хугацаатай, 100,000 ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой даатгалд хамрагдах шаардлагатай.
Визийн олголт: Монгол Улсын иргэдийн хувьд 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой бөгөөд ингэхдээ Бээжин дэх Тайланд Улсын ЭСЯ-наас “Certificate of entry” гэрчилгээг урьдчилан мэдүүлж авна.
Тусгаарлалт: Коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 14 хоног тусгаарлагдана. Харин вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн хүмүүс зөвхөн Пукет арал руу “Sandbox” хөтөлбөрийн дагуу зорчиж арлаас гаралгүйгээр тусгаарлагдахгүй байх боломжтой. Энэ хугацаандаа 3 удаа ПГУ шинжилгээ өгнө.
Сургалтын виз: Тус улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрсөн их, дээд сургуульд суралцах гадаад улсын оюутан зохих ангиллын виз болон “Certificate of entry” урьдчилж мэдүүлснээр Тайланд Улсыг зорих боломжтой.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Турк Улсад зорчих хүмүүсийн сүүлийн 14 хоногт зорчсон улс орнуудын коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын болон ПГУ шинжилгээний зохицуулалт харилцан адилгүй байна. Монгол Улсын вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд Турк Улсад нэвтрэхэд ПГУ шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд урьдчилан зорчигчийн мэдээллийн маягтыг бөглөсөн байх шаардлагатай. https://register.health.gov.tr
Визийн олголт: Визийн хязгаарлалт байхгүй
Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй.
Сургалтын виз: 2021-2022 оны хичээлийн жилд танхимаар хичээллэхээр төлөвлөж байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Зохих ангиллын визтэй, коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан, ПГУ шинжилгээний сөрөг хариутай гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байна.
Визийн олголт: Бизнес болон эмчилгээний ангиллын виз гадаад улсын иргэдэд олгож байна.
Тусгаарлалт: ПГУ шинжилгээний сөрөг хариугүй, гадаад улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлах байр болон гэрт нь 7+7 хоног тусгаарлаж байна. Жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай, 10 хүртэлх насны хүүхэдтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсийг гэрт нь 14 хоног тусгаарлах боломжтой.
Сургалтын виз: Тус улсад их, дээд сургуулийн танхимын хичээл эхлээгүй тул гадаад улсын оюутнуудад виз олгохгүй байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Тус улс зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
Визийн олголт: Виз олголтыг бүрэн хязгаарласан бөгөөд нэн шаардлагатай буюу хүмүүнлэгийн зориулалтын визийг Япон Улсын ГХЯ-ны зөвшөөрлөөр олгож байна.
Тусгаарлалт: Энэтхэг, Индонез, Бразил зэрэг улсаас ирж буй хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 10 хоног, Их Британи, Европын Холбооны улсаас ирж буй хүмүүсийг 3 хоног тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна. Харин Монгол Улсаас ирж буй хүмүүс 14 хоног гэртээ эсхүл тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдана.
Сургалтын виз: Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Япон Улсын тэтгэлгээр их, дээд сургуульд шинээр элсэн суралцах оюутнуудад сургалтын виз олгож байна.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Хилийн горим: Хилийн хэсэгчилсэн хязгаарлалт үйлчилж байна. Гадаад улс орнуудыг коронавирусын халдварын нөхцөл байдлаар нь 5 ангилж байгаа бөгөөд ангилал тус бүр нь ялгаатай тусгаарлалтын журамтай.
Визийн олголт: Хүндэтгэн үзэх шалтгаантай гадаад улсын иргэд богино хугацааны зорчих виз мэдүүлэх боломжтой бөгөөд холбогдох байгууллагаас нөхцөл байдлыг шалган үзсний эцэст зөвшөөрөл олгоно.
Тусгаарлалт: Дунд зэргийн эрсдэлтэй орнууд ангилалд багтсан Монгол Улсын иргэдийн хувьд коронавирусын эсрэг вакцины бүрэн тун хийлгэсэн бол 14 хоног тусгаарлагдана. Тусгаарлалтын үеэр гурван удаа ПГУ шинжилгээ хийлгэх бөгөөд тусгаарлалтаас гарсны дараа 7 хоног гэрийн ажиглалтад шилжинэ. Энэ хугацаанд 16 болон 19 дэх өдөр дахин ПГУ шинжилгээ хийлгэнэ. Харин коронавирусын эсрэг вакцин хийлгээгүй бол 21 хоног тусгаарлагдаж, нийт дөрвөн удаа ПГУ шинжилгээ өгнө.
Сургалтын виз: Гадаад улсын оюутнуудад сургалтын виз хэвийн олгож байгаа бөгөөд оюутнууд тэнцсэн сургуулиараа дамжуулан виз хүсэх боломжтой.
Анхаарах: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын дотоодын журам, зохицуулалт богино хугацаанд байнга өөрчлөгдөж байгаа тул иргэн Та тухайн гадаадын улсын албан ёсны байгууллагаас /тухайлбал, ЭСЯ/ шинэчлэгдсэн мэдээллийг авах боломжтой.
Эх сурвалж: consul.mn