Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 08 дугаар сарын 06,07,08-ны өдрийн нийт 820 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 540 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12 хүн гэмтэж 1 амь хохирч, орон нутагт 8 хүн гэмтэж 3 хүн амь хохирсон.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 271 зөрчил илрүүлсний нийслэлд 212, орон нутагт 59 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тээврийн цагдаагийн албанаас Нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг 08 дугаар сарын 06,07-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллаж хяналт шалгалтын хугацаанд нийт 167 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гудамж замын хяналт шалгалтаар илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тээврийн цагдаагийн алба
Уншиж байна |