"Бичлэгээр дарамталж цагдаагийн албан хаагчдаас зургаан сая төгрөг авсан байсан"
2021-08-06

 

Цагдаагийн албан хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Уг асуудлын талаар  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр, “Цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой бичлэг гарсан. Энэ нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны шөнийн 03 цагт болсон үйл явдлын талаар юм. Тухайн үед бааранд иргэд архидаж, танхайрч байна гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн эргүүлийн хоёр цагдаа очсон юм билээ. Шалгалтын явцад цагдаагийн албан хаагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлж, сандлаар цохисон байсан. Ингээд манай цагдаагийн албан хаагчид иргэдтэй зүй бус харилцах процесс явагдсан.

 

Ингээд ар гэрийнхэн нь бичлэг үзүүлж, дарамтлах байдлаар сүүлийн хоёр жилийн хугацаанд цагдаагийн албан хаагчдаас зургаан сая төгрөг авсан байсан. Энэ хэргийг холбогдох байгууллагуудаас шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагын удирдлагуудад ямар чиглэл өгсөн бэ гэхээр иргэдтэй харилцах утасны сурталчилгаа хий, дуудлага мэдээлэл тогтмол авч, өргөдөл гомдлуудыг тухай бүрд нь барагдуулах ажлуудыг зохион байгуулах, албан хаагчдад сэтгэл зүй, зан суртахууны сургалтыг зохион байгуулах чиглэл өгсөн. Тиймээс иргэд та бүхэн цагдаагийн албан хаагчидтай холбоотой гомдол дуудлага байвал өгөөрэй” гэж мэдээллээ.  

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Төлбөр тооцоогоо хийж чадахгүй юм бол үхсэндээ архи уусан новшнууд вэ. Цагдааг сандлаар зодсон бна. Дарамталж мөнгө авсан бна. Энэ гэмт хэрэг биздээ. Цагдаа хэчнээн хүч хэрэглэж зодсон ч нөгөөдүүл нь яах аргагүй гэмтнүүдийг бна. Зүгээр байхад нь л ямар барив гэж. Цагдаа ч тэр далдага гарууд ч тэр тохирсон шийтгэлээ авна биз.
2021-08-10
зочин:
Авлига өгсөн, авсан гээд ял нэмэх гээд байгаам уу, тэнэг сайд аа
2021-08-09
төрөө:
муусайн согтуу банди нарыг хэмх бороохойдох хэрэгтэй.цагдаагын албан хаагч нар цэцэрлэгын багш биш цагдаа болгонд цахилгаан бороохой гав гази аар хангах хэрэгтэй
2021-08-07
Шинэ онигоо:
Кк. Удахгүй зодуулсан хоёр нь ял авнаа. Үхсэний ... Цагдааг дарамтлаж мөнгө авахааргүй амьтас байсан даа. Дармтлуулахааргүй ч баки Цагдаа нар байсан. Тийм нусан чавх нарт дарамтлулж явсан бол бүүр онигоо
2021-08-06