Шатахууны үнэ хоёр удаа 300, 300, нийтдээ 600 төгрөгөөр нэмэгдээд буй. ОХУ экспортын бүтээгдэхүүнд хориг тавьсан, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг шалтгаанаар нэмэгдсэн шатахууны үнэ буцаад 100 хүртэлх төгрөгөөр буух гэнэ. Импортлогч компаниудад өчигдрөөс ийм чиглэл өгснөө АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэллээ. Зарим аж ахуйн нэгжүүд өчигдөр 50 хүртэлх төгрөгөөр буулгасан бол өнөөдөр бусад нь 100 хүртэлх төгрөгөөр буулгах гэнэ.
Монгол Улс 10 гаруй жилийн хугацаанд 9 сая тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 2.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
В.Бат
Уншиж байна |