Согтуугаар машин жолоодсон 63 мянган зөрчил илрүүлжээ
2021-08-02

Тээврийн цагдаагийн албан хаагчид энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 609 зөрчлийг илрүүлжээ. Үүний 6 355 нийслэлд, 8254 орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийг албадан баривчилдаггүй юм гэхэд 15-30 хоног зам цэвэрлүүлж, машиныг нь доод тал нь 1 жил хурааж байх хэрэгтэй.
2021-08-02
Иргэн:
Ногдуулах хариуцлага нь сул болохоор согтуугаар жолоо барих явдал хэзээ ч алга болохгүй. Төр төмөр нүүртэй байх ёстой. Айж бэмбэгнэсэн сул дорой төрийг хүмүүс элэг бариад хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж оодорч байна.
2021-08-02