Жолоодох эрхгүй хүн машин барьж, ноцтой осол гаргажээ

Жолоодох эрхгүй хүн машин барьж, ноцтой осол гаргажээ

 

Өчигдөр буюу 2021.07.26-ны 21:30 цагийн үед Налайх дүүргийн нэгдүгээр хороо Тэрэлжийн замд автомашинаар дэлгүүрийг мөргөж цөмлөсөн осол гарчээ. Тухайн суудлын автомашины жолооч нь жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тэрэлж” супермаркетыг мөргөсөн байна. 

 

Уг ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй. Зам тээврийн ослыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

a:
huuli mash sul bna
2021-07-27