Хэрвээ таны жолоодох эрх сэргээгүй бол
2021-07-12

Цагдаагийн байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын жолоодох эрхийг сэргээжээ. Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нийт 67481 жолооч байна. Тэдний  40 531 жолоочийн эрхийг сэргээжээ. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийг зөрчиж, эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн байна.

 

 

Харин 26 950 иргэдийн мэдээлэл нь “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдахгүй тул сэргээхгүйгээр үлдээжээ. Тэд Захиргааны  хариуцлагын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг зөрчиж, эрхээ хасуулсан учраас энэ хуулийн үйлчлэлд багтаагүй байна. 

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Huulia changatgahiin orond urshuul nereer sul tawiad ahiajd hereg hiih undes suuri bolj bna, urshuuhiin bol yah gej shiitgene we, huuli duremgui heel hahuuld idegdsen udahgui boolin niigem, ahiad Manjiin darlal ni sergeh gej bga uls gedgee Delhiid zarlachihaach
2021-07-13
E Mongolia цахимд мэдээлэл байгаа
2021-07-13
зөрчлийн торгуулийнхаа 50 хувийг мэдмээр байнаа
2021-07-12
Зочин:
Дүрэм журамгүй давхиад бай гэсэн үгүү.
2021-07-12