“Лантуун дохио” ТББ, “Монфемнет үндэсний сүлжээ” ТББ-аас, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 12 цаг 00 минутад цахимаар боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгч нараас актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгч “Лантуун дохио” ТББ-ын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Уншиж байна |