"Жи тайм"-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ
2021-07-05

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:

 

"Жи тайм корпорейшн" ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ. Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дээгүүр арын хаалга бхгүй бсын бхдаа
2021-07-05
ard:
olon hyn orongyi bolson hohirson irgediig harj yzej hurungunuus ni adil tegsh huvaaj yaraah heregtei
2021-07-05