Цахим тоглоомд донтсон иргэн есөн давхраас үсрэхийг завджээ
2021-07-04

 

Баянгол дүүрэг гуравдугаар хороонд ... дугаар байрны 9 давхраас цонхоор хүн үсрэхийг завджээ. 

 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид өчигдөр дуудлагын дагуу 17:41 цагт очиход иргэн Х 32 настай, эрэгтэй, цонхоор үсэрч амиа хорлох оролдлого хийж байсныг аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. Амиа хорлохыг завдсан иргэн Х цахим тоглоомонд донтсон байжээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин