Цагдаагийн албан хаагчид энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 609 зөрчлийг илрүүлжээ. Үүний 6 355 нийслэлд, 8 254 орон нутагт бүртгэгдсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.
Зөвхөн өчигдөр (2021.07.01) гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 66 зөрчил илрүүлсэн байна. Үүний 29 нь нийслэлд, орон нутагт 37 зөрчлийг илрүүлжээ.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |