ШӨХТГ-аас сүүлийн саруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тус газраас Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Замын-Үүдийн ачаа тээврийн үнийн өсөлтөд хяналт шалгалт хийжээ. 03 дугаар сарын 20-ноос Хятадын талаас Монголын ачаа тээврийн машиныг нэвтрүүлэхээ зогсоосон. Харин 04 дүгээр 07-ноос өдөрт 20, 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ зогсолтоос үүдэн Улаанбаатар хотод хүнсний нарийн ногооны жижиглэнгийн үнэ 22.2 хувиар өсчээ.
Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг жолооч сард дундажаар 4-5 удаа тээвэр хийж, нарийн ногооны тээврийн хөлс 2.2-2.5 сая, тахианы мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэдэг байжээ. Харин коронавирусийн халдвар идэвхжиж, Хятад руу машин нэвтрүүлэхийг зогсоож, тасалдсанаас үүдэн тээврийн хөлс 20-30 сая төгрөг болж өсчээ.
Тиймээс ШӨХТГ-аас 03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 21 хүртэлх хугацаанд тээвэр хийсэн 9 жолооч, 1 компанийг тээврийн хөлсийг 20-30 сая болгон өсгөсөн хэмээн үзэж, 38 сая төгрөгийн торгууль тавьж, 243 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураах арга хэмжээ авчээ.
В.Бат
Уншиж байна |