Хандгайтын замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ
2021-06-30

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  221 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 2 хүн гэмтсэн байна. Хүүхэд гэмтсэн осол 2 бүртгэгдсэн байна.Тухайлбал:

 

 

Нийслэлд

2021.06.29-ний өдрийн 08:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг офицерын тойргийн замд 2 суудлын автомашин мөргөлдөж, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн.

2021.06.29-ний өдрийн 22:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.06.29-ний өдрийн 10:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг Дарь-эхийн замд суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.06.29-ний өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүүхэд мөргөж гэмтээсэн.

 

Орон нутагт

2021.06.29-ний өдрийн 17:00 цагийн орчим Дорноговь аймаг Замын–Үүд сумын нутагт 2 том оврын ачааны автомашин мөргөлдөж 2 жолооч гэмтсэн.

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 96 зөрчил илрүүлсний нийслэлд 58, орон нутагт 38 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцох, жолооч зорчигч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсийг тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин