С.Баярцогт нарыг шүүх хуралдаан хойшиллоо
2021-06-28

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул шүүх хуралдаан хойшиллоо.  

 

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Shuud.mn
Сонин хачин
сулалаач ээ. .. хардан шүүж өчнөөн эд хөрөнгө хураан аваа биз дээ. хийсэн ноцтой ил тод баримттай ямар хэрэг бна ... ил тод нээлттэй шүүх хуралдаан явуулач ээ. харлуулах амархан учир начирыг иргэд бид ило тод мэдэх эрхтэй. сулла.
2021-06-28
Мэндээ:
Шударга нийгэмд бол Хятадын Монгол Баярцогтыг цаазаар авах ёстой.
2021-06-28
МАНАНГИЙН ЛУЙВАРЧИД БИЕ БИЕНЭЭ ӨРШӨӨЖ ЧӨЛӨӨЛӨӨД БҮГД ГАРЛАА ДАА. МОНГОЛ УЛС, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХОХИРООД ҮЛДЭВ. ЖЕНКО Ч АРАА БОДОЖ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЙЛГОМЖТОЙ. ОДОО ХҮК ГУАЙ ШҮДГҮЙ АРСЛАН БИШ ШҮДТЭЙ АРСЛАН БОЛСОН, ЯАЖ БАЯЛАГАА АРД ТҮМЭНД ӨГӨХИЙГ НЬ ХАРАХ ҮЛДЛЭЭ. 150 МЯНГАН МЕДАЛИА НЯМДОРЖ ГУАЙ НЬ НАМЫН ГИШҮҮДДЭЭ ТАРААГ ДЭЭ ЧААВААС ГЭЖ. НЭГ Ч ЖИРИЙН ХҮМҮҮС ЭНЭ ХОГИЙН БУДАГТАЙ ТӨМРӨӨС БҮҮ АВААРАЙ. НАМАР ХИЙЖ БОЛОХ Л БАЙСАН, ИРЭХ ЖИЛ Ч ГЭСЭН 101 ГЭЭД БОЛОХ ЮМЫГ ЗААВАЛ ЭНЭ ИХ ӨВЧИН ҮХЭЛ ЗОВЛОНГИЙН ДУНД ДЭЛХИЙ ДАЯАР БУЛАЙ, БҮДҮҮЛЭГ, ЁС ЗҮЙГҮЙ, ХАРАНХУЙ БҮДҮҮЛГЭЭ ГАЙХУУЛАХ ГЭЖ УЛАЙРСАН ОЛИГАРХ АВИЛГАЧИДААРАА ТОЙРОН ХҮРЭЭЛҮҮЛЭЭД БАЙХ ДУРТАЙ. МОРЬ УРАЛДААД, БӨХ БАРИЛДААД МОНГОЛД ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ, БӨХЧҮҮД НЬ ДОПИНГ, ЦОЛНЫ НАЙРААНЫ ХОРЧИНГУУД БОЛЖ, МОРЬ МАЛ НЬ ЭРЛИЙЗЖЭН МОНГОЛ АДУУГАА ШАХАХ НЬ МАН-ЫН БОДЛОГО УУ ЮУНЫ БОДЛОГО ВЭ.
2021-06-28
иргэн:
Шүүхийнхэн Битгий шогтоот байгаач. Хийсэн хэргээр нь ял өгсөн биздээ. Одоо юуг нь хянах гээд байгаа юм. Хэрэв хянаад буруу гэж үзвэл шүүсэн шүүгч нарыг оронд нь шоронд хий
2021-06-28
Оюу толгой, дубайн гэрээ хамаагүй Баярцогтыг шоронд оруулах л сонин бөйлаа. Одоо ханасан бол суллана уу
2021-06-28