Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 06 дугаар сарын 26, 27, 28-ны амралтын өдрүүдэд нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14, орон нутагт 4 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 4 бүртгэгдсэн байна. Орон нутагт 1 хүний амь хохирсон.
ъ
Нийслэлд
-2021.06.26-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 17 настай хүүхэд мөргөж гэмтээсэн.
-2021.06.27-ны өдрийн 12.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
-2021.06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн замд, бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч 6 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
2021.06.26-ны өдрийн 22:00 цагийн орчим Дорнод аймаг Баян-Уул сумын нутагт Dayun маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явах үедээ онхолдож 13 настай хүүхэд гэмтсэн.
2021.06.27-ны өдрийн 03:00 цагийн орчим Дорноговь аймаг “Сайншанд сумын нутагт ачааны автомашин онхолдож жолооч гэмтсэн.
2021.06.26-ны өдрийн 06:00 цагийн орчим Төв аймаг: Эрдэнэ сумын нутагт суудлын автомашины жолооч майханд унтаж байсан хүнийг дайрч гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 196 зөрчил илрүүлсний нийслэлд 115, орон нутагт 81 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |