Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Оны эхний таван сард төсвийн орлого төлөвлөснөөс дөрвөн хувиар давж биелжээ
2021-06-22

Энэ оны эхний таван сарын гүйцэтгэлийг гаргажээ. эгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл: 866.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. 2021 оны 5 дугаар сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 712.5 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн дүнгээс 1,337.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,305.8 тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 201.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол өмнөх оны мөн үеэс 1,962.4 тэрбум төгрөг буюу 58.7 хувиар нэмэгдсэн байна.

 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 4.0 хувь 201.6 тэрбум төгрөгөөр давж биелэхэд татварын орлого 2.2 хувь буюу 102.3 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн хэдий ч татварын бус орлого 69.3 хувь буюу 303.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь нөлөөлжээ.

 

Тайлант хугацаанд нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого төлөвлөснөөс давж биелсэн бол бусад төрлийн татварын орлого 0.8-25.6 хувиар төлөвлөснөөс дутуу биелэлттэй гарчээ. Татварын бус орлогын төлөвлөгөө 2021 оны эхний 5 сарын гүйцэтгэлээр 303.9 тэрбум төгрөгөөр давж биелснээр 169.3 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь хувьцааны ногдол ашиг, торгуулийн орлого, газрын тосны орлого болон бусад орлого төлөвлөснөөс давж биелсэнтэй холбоотой байна. Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт зарлага 6,172.1 тэрбум төгрөг болж 1,136.0 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 84.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

 

Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 15.5 хувиар дутуу зарцуулагдсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.4 хувиар буюу 1,249.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 2021 оны эхний 5 сарын байдлаар 42.2 хувийн гүйцэтгэлтэй гарч 186.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 82.1 тэрбум төгрөг зарцуулж 60.9 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

 

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 3.9 тэрбум төгрөгөөр буюу 1.2 хувиар нэмэгдсэн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 58.4 тэрбум төгрөгөөр буюу 14.6 хувийн дутуу гүйцэтгэлтэй гарсан байна.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-22