Ерөө голд урссан хүүхдийг аварчээ

Ерөө голд урссан хүүхдийг аварчээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Хөх хушуу” гэдэг газар “Ерөө” голыг морьтой хүүхэд гаталж яваад голд урссан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 17:57 цагт  иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн очиход Ө/16 настай, эрэгтэй/ “Ерөө” голын арал дээр байжээ. Аврах завь ашиглан аварч, аав А-д хүлээлгэж өгсөн байна.

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ