Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдөр нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 4 гэмтэж, Орон нутгийн замд 2 хүн гэмтсэн. Тухайлбал, нийслэлд 08 цагийн орчим Баянзүрх дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн. Мөн 04 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч нь суудлын автомашинтай мөргөлдөж жолооч, зорчиж явсан 2 зорчигчийн хамт 3 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт 15:00 цагийн орчимд Баянхонгор аймагт 2 мотоцикл мөргөлдөж зорчиж явсан 1 хүн гэмтжээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 48, орон нутагт 25, улсын хэмжээнд нийт 73 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |